Гадаад мэдээ

Нийт 7279 мэдээ байна
post thumbnail

Их Британи улс “Вагнер”-ыг террорист байгууллага гэж зарлана

Их Британийн Засгийн газар Оросын “Вагнер” цэргийн хувийн компанийг террорист байгууллага гэж зарлах гэж байна. Ингэснээр уг байгууллагад гишүүнээр элсэх ба түүнийг дэмжих нь хууль бус үйлдэл болно. Парламентад өргөн мэдүүлэх тогтоолын төсөлд тусгаснаар уг компанийн хөрөнгийг террорист байгууллагын өмчийн ангилалд оруулснаар түүний...

post thumbnail

Тураах эм үйлдвэрлэгч компани Европын хамгийн үнэ цэнтэй компани болжээ

 “Wegovy” гэдэг нэртэй тураах эмийг үйлдвэрлэж буй “Novo Nordisk” компани зах зээлийн үнэлгээгээрээ Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” группийг гүйцсэнээр Европын хамгийн үнэ цэнтэй компани болжээ. Дани улсад бүртгэлтэй тус компани эрэлт ихтэй байгаа тураах эмийг Их Бри...

post thumbnail

Цагаан хэрмийг сэтэлж сүйтгэсэн хоёр хүнийг баривчилжээ

Хятадын Шаньси мужийн төв нутагт барилгын ажилчид экскаватор ашиглан Хятадын Цагаан хэрмийг ихээхэн хэмжээгээр сүйтгэжээ. Ажилдаа явахын тулд дөт зам гаргахаар завдсан хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай цагдаа нар мэдэгдсэн байна. Тэднийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцааж байгаа аж. Баривчлагдсан 38 настай...

post thumbnail

Өмнөд Европын зарим хэсэгт хэт халж байна

Испани болон Өмнөд Европын ихэнх хэсэгт хэт халалт үргэлжилсээр байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алджээ. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээллэх дохио ажиллажээ. Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон &ldquo...

post thumbnail

Японы загасчдын бизнесийг дэмжихэд 20.7 тэрбум иен хуваарилжээ

“Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас загас агнуурын салбарт нэмэлт тусламж болгон 20.7 тэрбум иен /141.4 сая доллар/ хуваарилах...

post thumbnail

Үр тарианы хэлцлийг үргэлжлүүлэхийг Туркийн тал ОХУ-д уриаллаа

Хар тэнгисийн үр тарианы санаачилгын үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бий болсон дутагдлуудыг арилгах хэрэгтэй гэж Туркийн тал үзэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Сочи хотноо хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр...

post thumbnail

Зимбабвегийн Ерөнхийлөгч Э.Мнангагва тангараг өргөжээ

Даваа гарагт Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан дагуулсан санал хураалтад үнэмлэхүй олонхын санал авснаас хойш долоо хоногийн дараа тангараг өргөснөөр түүний бүрэн эрхийн хоёр дахь таван жилийн хугацаа эхлэв. Өдгөө 80 настай Э.Мнангагва олон мянган иргэд болон ӨАБНУ, БНАрдчилсан Конго Улс, Мозамбикийн...

post thumbnail

Украины батлан хамгаалахын сайдыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр өчигдөр орой энэ тухай мэдээлж, Украин улс батлан хамгаалах салбартаа шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр батлан хамгаалахын сайдад Украины төрийн сангийн даргаар ажиллаж байгаа Рустем Умеровыг нэр дэвшүүлжээ. Ерөн...

post thumbnail

АНУ цэргийн зориулалттай 13 хиймэл дагуул тойрог замд оруулжээ

АНУ-ын сансрын батлан хамгаалах үйл ажиллагааны хүрээнд SpaceX компани Дэлхийн тойрог замд цэргийн зориулалттай 13 хиймэл дагуул хөөргөсөн байна. Тэр бүх хиймэл дагуулыг тээсэн Фалкон-9 пуужин орон нутгийн цагаараа 9-р сарын 2-ны өглөө Калифорнийн Ванденберг сансрын станцаас хөөрчээ. Тэдгээр хиймэл дагуул Дэлхийн нам тойрог замаас дэлхий дахинд бол...

post thumbnail

Ши Жиньпин: БНХАУ нээлттэй, хамтын ажиллагааг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулна

Энэ сарын 2-оос 6-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын худалдаа үйлчилгээний чуулга уулзалт болж байна. Энэ чуулга уулзалтад дэлхийн 75 орны 2200 гаруй бизнес эрхлэгч, компанийн төлөөлөл оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. “Нээлттэй байдал хөгжилд хөтөлнө, хамтын ажиллагаа хожил авчирна” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй...