Гадаад мэдээ

Нийт 7763 мэдээ байна
post thumbnail

Аргентины од Лионель Месси багийнхандаа алтан iPhone бэлэглэжээ

Аргентины од Лионель Месси амьдралынх нь гол зорилго, мөрөөдөл дэлхийн аварга болох гэж байнга ярьдаг байсан билээ. Өнгөрсөн жил зорилгоо биелүүлэхэд нь тус болсон шигшээ багийн андууддаа тэрээр онцгой бэлэг гардуулжээ. Шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч нарт Месси алтан iPhone 14 Pro Max бэлэглэсэн байна. Утсан дээр нэр, тоглогчийн дугаар, Ар...

post thumbnail

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ТУРКЭД 400 ОРЧИМ ГУТЛЫН ҮЙЛДВЭР НУРЖЭЭ

Туркэд хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас гутлын үйлдвэрлэлийн гол бүс болох Антакьяд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ. Энэ талаар Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Берке Ичтен Shoe Intelligence-д мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас нурсан үйлдвэрүүд нь Туркийн нийт үйлдвэрийн хүчин чадлын 10 хувийг эзлэж байсан...

post thumbnail

Ажлын өдрийг дөрөв болгон хуульчлахыг Европын орнууд дэмжлээ

Ажлын өдрийг дөрөв болгох “The 4 Day Week” кампанит ажлын туршилт дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байна. Их Британи улс энэ туршилтыг зургаан сар явуулсны дараа үр дүн өндөр байгааг онцоллоо. Тодруулбал, Их Британийн 61 компанийн 3000 орчим ажилчин хагас жилийн турш долоо хоногт дөрвөн өдөр ажилласан бөгөөд энэ хугацаанд цалин нь...

post thumbnail

Виктор Орбан: Европт Америкийн оролцоогүй өөрийн гэсэн эвсэл хэрэгтэй

Америкийн нөлөөнөөс ангид өөрийн гэсэн цэргийн эвсэл Европт хэрэгтэй хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Швейцарийн сэтгүүлд ярьсан нь пүрэв гарагт нийтлэгдсэн байна. Долоо хоног тутмын “”Дэлхийн 7 хоног" хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Шийдэл нь Европын НАТО байх болно. АНУ-ын нөлөөллөө тэлэх гэсэн цаашдын э...

post thumbnail

Туркийн Ерөнхийлөгч байгалийн гамшигт өртсөн бүсийг сэргээн босгохоо амлажээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүс нутгаа сэргээн босгохоо мягмар гарагт амлажээ. “Барилгын нурангийг бүрэн зайлуулж цэвэрлэсний дараа сэргээн босгох ажлыг эхлүүлнэ” гэж Р.Эрдоган газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужийн Эльбистан дүүрэгт очих үеэрээ мэдэгдсэн байна. Ойрын...

post thumbnail

“Tesla” шинэ үйлдвэрээ Мексикт байгуулахаар болжээ

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Мексикийн Монтеррей хотод шинэ үйлдвэрээ байгуулахаар болсон талаар Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мягмар гарагт мэдэгдлээ. “Tesla” тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн бүх ажиллагаандаа дахин боловсруулсан ус ашиглахыг зөвшөөрсөн гэдгийг тэрбээр хэвл...

post thumbnail

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлэв

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Америкийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс Оросын талын нөлөөтэй бүс нутгийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх эрмэлзэлтэй байна. Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Казакстан улсад айлчилж, тус у...

post thumbnail

Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж зарлажээ

Иран улс цөмийн гэрээнд зааснаасаа 18 дахин их хэмжээний уран баяжуулсан гэж Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагт зарлажээ. Тус агентлагийн мэдээлснээр Иран улсад гэрээгээр хүлээн зөвшөөрсөн баяжуулсан ураны хэмжээ 202.8 килограмм хэдий ч өдгөө энэ нь хэтэрч, 3 тонн 760 килограмм болсон гэнэ. Түүнчлэн Олон улсын атомын энергийн аген...

post thumbnail

Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ

Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлдөж, 30-аад хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна. Грекийн нийслэл Афин хотоос хойд зүгт 200 км орчим зайтай орших Лариса хотын ойролцоо галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ. Орон нутгийн цагаар мягмар гарагт болсон ослын улмаас 30 гаруй хүн амь эрсдэн, 90-ээд хүн гэмтэж бэртээд байна. Нас...

post thumbnail

Францад ган гачгийн улмаас дөрвөн мужийн усны хэрэглээг хязгаарлажээ

Францад газар тариалангийн шинэ улиралд шаардагдах усан хангамжийн “үзүүлэлт түгшүүртэй түвшинд хүрээд байгаа” талаар тус улсын Экологийн өөрчлөлтийн сайд Кристоф Бешю ням гарагт “Sunday Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ. “2022 онд нүүрлэсэн ган гачгийн улмаас хөрсний усны түвшин доош...