Гадаад мэдээ

Нийт 8005 мэдээ байна
post thumbnail

Йоханнесбург хотод орон сууцны байшин шатсаны улмаас 74 хүн амиа алджээ

ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотын төв дэх 5 давхар барилгад гал түймэр гарсны улмаас 74 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа. Уг барилгад голдуу гэр оронгүй хүмүүс орогнож байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дотор 12 хүүхэд байсан ба 50 гаруй түлэгдэж бэртсэн байна. Эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Сирил Рама...

post thumbnail

Капитоли руу дайрсан бүлэглэлийн толгойлогчид 17 жилийн ял оноов

Капитолийн ордон руу дайрахад оролцож, хуйвалдаанд өдөөн турхирсан гэх хэрэгт холбогдоод буй “Бардам залуус” /Proud Boys/ гэдэг хэт барууны бүлэглэлийн толгойлогч асан Жозеф Биггс-т 17 жилийн хорих ялыг өчигдөр Холбооны шүүхээс оноосон байна. Болсон явдлыг эргэн сануулахад, 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч асан Д.Трамп...

post thumbnail

Умард Солонгосын тал Өмнөдөд цөмийн цохилт өгөх сургуулилалт хийжээ

Өмнөд Солонгос дахь цэргийн объектуудад цөмийн цохилт өгөх ажиллагааг загварчлах сургуулилалтын хүрээнд ойрын зайн тусгалт хоёр баллистик харвалаа гэж Умард Солонгосын тал мэдэгджээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, АНУ бүс нутагт стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа байрлуулж байгаагийн хариуд анхааруулга болгон уг туршилтыг хий...

post thumbnail

“Саола” хар салхи Хятадын эх газарт ойртон ирж байна

Хятадын Цаг уурын үндэсний төв “Саола” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан хар салхины аюулын хамгийн дээд буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ онд Хятадад нүүрлэж буй ес дэх шуурга болох “Саола”-гийн нөлөөгөөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилж, аадар бороо орох төлөвтэй байна.  Пүрэв гаргийн оройны 1...

post thumbnail

“Идалиа” хар салхины улмаас олон зуун мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ

“Идалиа” хар салхины улмаас орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улсын булангийн эрэгт хөрсний нуралт үүсжээ.  Гуравдугаар түвшний хүчтэй шуурганы улмаас хоёр хүн амиа алдсан байна. Мөн сүүлийн 125 гаруй жилийн хугацаанд  Биг-Бенд бүсэд болоогүй хөрсний нуралт үүсжээ. Шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар...

post thumbnail

Дэлхийн даяар супер хөх тэргэл сар мандлаа

Дэлхий даяарх Сарыг ажиглан сонирхогч хүмүүс 2009 оноос хойш анх удаа супер хөх тэргэл сарыг харлаа. Хөх сар гэдэг нь жилд 12 удаа үзэгддэг тэргэл сар өдөр хоногийн зөрүүгээс шалтгаалан 13 удаа үзэгдэхийг тодорхойлж буй одон орны нэршил юм. Сар нь манай гаргийг тойрон эргэх үеэрээ Дэлхийд хамгийн ойр цэгт ирснээр ердийнхөөсөө илүү тод харагдда...

post thumbnail

Евгений Пригожиныг оршуулах ёслол хаалттай болж өндөрлөв

"Вагнер" бүлгийн толгойлогч Евгений Пригожиныг оршуулах ёслол ОХУ-ын Санкт Петербург хотноо гэр бүлийн хүрээнд болж өндөрлөлөө гэдгийг төлөөлөгч нь мэдээлсэн байна. Евгений Пригожины сууж явсан нисэх онгоц наймдугаар сарын 23-ны өдөр Москвагийн орчимд осолдсон гэдгийг дотоодын болон олон улсын хэвлэлээр мэдээлсэн юм. ОХУ-ын зүгээс Евгений...

post thumbnail

“Идалиа” хар салхи Флоридаг чиглэжээ

АНУ-ын Флорида муж улсыг чиглэн урагшилж буй дөрөвдүгээр түвшний “Идалиа” хар салхи “маш аюултай” болохыг цаг уурчид анхааруулж байна. Флоридагийн захирагч Рон ДеСантис нүүлгэн шилжүүлэх хугацаа тун бага үлдсэнийг иргэдэд анхааруулжээ. Шуурга эрэг орчмын зарим бүсийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Ор...

post thumbnail

Польшид “легионерүүдийн өвчний” халдвараар 14 хүн нас баржээ

Польшийн Жешуве хотод “легионерүүдийн өвчин” гэдэг нэртэй халдварт өвчин дэгдсэний улмаас 14 хүн нас барж, 150 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Польшийн зүүн өмнөд нутагт, Украинтай залгаа хилээс холгүй оршдог тус хотын удирдлага ус дамжуулах хоолойд легионеллезийн өдөөгч нэвтэрсэн эсэхийг шалгаж байна.  Тээврийн чухал...

post thumbnail

БНХАУ хилээр нь нэвтрэх иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

2020 оны гуравдугаар сараас хойш буюу цар тахлын гурван жилийн туршид хаалттай байсан Хятад улс энэ оны нэгдүгээр сараас хилээ нээсэн. Гэхдээ Хятадыг зорин очиж байгаа хүмүүс 48 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариутай байх журам өчигдрийг хүртэл үйлчилж байсан. Тэгвэл өнөөдрөөс буюу лхагва гарагаас эхлэн ийм шинжилгээний хариу шаардахгүй болж...