Нийгэм

Нийт 18444 мэдээ байна
post thumbnail

Өчигдөр орсон борооны улмаас Налайх дүүрэгт зургаан гэр, гурван байшин, хоёр машин усанд автжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд хоёр гэр, нэг байшин, хоёр автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авчээ.  Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр байшинд орсон ус...

post thumbnail

Ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг суурилуулжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан бөгөөд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худгийг суурилуулсан юм. Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай шугам угсрал...

post thumbnail

Шаварт суусан, голын усанд боогдсон тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 22-ны өдрийг хүртэл бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагын зүгээс цаг тухай бүр хүргэн ажиллаж байна. Иргэд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улм...

post thumbnail

Тог тасарсан бол хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөв

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж байна.  Зарим газарт үер буусны улмаас айлын гэр, байшин усанд автсан, автомашин урссан тохиолдол ч гараад буй. Хур бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК сэрэмжлүүлэг гаргажээ.  Сэрэмжлүүлэг: То...

post thumbnail

Туул голын ус 20 см нэмэгдэх төлөвтэй байна

Зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Чигэстэй, Завхан, Буянт, Алтай нурууны Буянт, Ховд, Бодонч, Согоог зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэ...

post thumbnail

“Эмээлт” захад үхэр 1.000.000-2.300.000 төгрөгийн үнэтэй байна

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2024.06.20/ мэдээллийг хүргэж байна. Эр ямаа- 100.000-140.000 төгрөг Хонь- 150.000-280.000 төгрөг Адуу- 800.000-1.000.000 төгрөг Сарлаг- 900.000-1.700.00 төгрөг Тэмээ- 1.000.000-1.800.000 төгрөг Үхэр- 1.000.000-2.300.000 төгрөгийн үнэтэй байна.  Эх сурвалж:  &ld...

post thumbnail

Хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдөр төвийн, маргааш төв, зүүн, нөгөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Иймд ОБЕГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, гэрээсээ гарахдаа цахилгаан, хийгээ салгаж, эд...

post thumbnail

Олон жилийн турш хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай . Тус сумын төвлөрсөн хогийн цэг нь гурван га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрладаг. Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогийн өмхий үнэр тархаж иргэдийн эрү...

post thumbnail

Гүнт, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Зуны дэлгэр цагт Улаанбаатарчууд зусландаа гардаг. Энэ хугацаанд Нийтийн тээврийн газраас чиглэлийн автобуснууд тогтмол үйлчилдэг ба дараах чиглэлд автобуснууд өнөөдрөөс явж эхэллээ. ЗҮ:1 Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай ЗҮ:2 Гоодой-Сүхбаатарын талбай ЗҮ:3  Баянбулаг– Сүхбаатарын талбай Эх сурвалж: Нийтийн тээврийн бодл...

post thumbnail

Байшин шатаж 62-63 насны хоёр эрэгтэй амиа алджээ

Урьд шөнө буюу 06.20-ны 03 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж хоёр хүн өртөн амиа алджээ. Тодруулбал Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 нас...