Г.Баасан: Ч.Мөнхбаярын хэрэг гэж байхгүй...

Aдмин / Улстөр

Тагнуулын байгууллагаас 2022 оны 2-р сарын 17-нд баривчилсан иргэн Ч.Мөнхбаярын асуудлаар түүний өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.

-Иргэн Ч. Мөнхбаярын гэгдэх хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ?

-Энэ оны 2 сарын 17-ны үдээс хойш Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуултай нийлсэн, гар хөл болсон гэж сүр дуулиантай зарлаж, зураг хөргийг нь нийтэд цацаж байгаад буу зэвсэг бүрэн агссан 6,7 хүн баривнлан улмаар гэр оронд нь нэгжлэг хийсэн. Нэлээн том тагнуул барьлаа гэсэн. Мөнхбаярыг монголчууд төдийгүй дэлхий нийт мэднэ. Улсынхаа эсрэг тагнуул хийх нь байтугай Монгол туургатны төлөө дуу хоолойгоо гаргадаг.Монгол соёл, бичгээ хамгаалдаг, дэлхийн бүх монголнуудын төлөө зүрхээ өвтгөдөг сэтгүүлч мэргэжилтэй хүн.

Тийм ч учраас олон хүн Мөнхбаярын тагнуул гэж юу байхав дээ гэдэг. Тэр оройн 22:50 минутаас эхлээд өөрийнх нь хүсэлтээр анх өмгөөлөл үзүүлсэн хуульчийн хувьд тагнуулын байгууллагын үйл ажиллагаа зохиомол, хуурамч гэж харж байна. Хаанахын тагнуул гэдгийг ч тагнуулын байгууллага өөрөө зарлаж чадаагүй.

Өөрөөр хэлбэл гадаадын тагнуул гэгдсэн байгууллага нь Энэтхэг өөрийгөө тойрсон орнуудад дотоод гадаад аюулгүй байдлаа хангаж, Хятад, Пакистанаас болгоомжлон хар тамхи, террорист үйл ажиллагаа, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүний наймаа зэрэг олон чиглэлээр судалгаа явуулдаг байгууллага. Хятадын эсрэг биш. Мөнхбаярын уулзсан консул энэ байгууллагатай ямар ч хамааралгүй.

Ийм байгууллагын нэрийг оролцуулаад, Монгол Улсад суугаа консулын газрыг сэрдээд Монголын тагнуулынхан шившигтэй, бүдүүлэг ажиллагаа явуулсан. Хянасан прокурор нь Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс ажилладаг мөртлөө хариуцлага алдаж 2-р сарын 17-нд шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорьсон.19-нд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хурал дээр гадаадын тагнуулын байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчтэй Мөнхбаяр хамтран ажилласан хэмээж худал мэдээлэн, 30 хоног хорьсон. Шүүх анхааралтай хянуур хандаагүй. Үнэхээр тагнуул Монголд байж уу үгүй юу, Мөнхбаяр түүнтэй нийлсэн үү үгүй юу гэдгийг шүүх хянаж хорих эсэхээ шийдэх ёстой. Гэвч мөрдөгчийн хэлсэн үгийг л алт шиг үнэн гэж ойлгоод л 30 хоног хорьсон. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс гаргахад хангалгүй шүүх хурлаа 4-р сарын 1-нд зарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанаас хэт хурдтай, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийхгүй, дахин нягтлахгүй, зохих баримтууд, гэмт хэргийн шинжүүдийг нотлохгүй, гэм буруугийн сэдэл, зорилго хаана байгааг тодорхойлохгуй шуурхайлсан.

Прокурор шүүхэд шилжүүлэхдээ өмгөөлөгч нарт огт мэдэгдээгүй. Өмгөөлөгчдийн зүгээс хүний эрх зөрчиж байна гэдэг гомдол тавихад шүүхэд шилжсэн, прокурорт шилжсэн гээд л гэрлийн хурдаар шийдэгдсэн. Анхан шатны шүүх хуралд зохиомол, хуурамч шинжүүдийг бид гаргаж тавьсан. Хуурамчаар бүрдсэн баримтуудыг хавтаст хэргээс хасуулах хүсэлт гаргасан ч хангаагүй. Мөнхбаярыг консултай уулзахад орчуулга хийсэн хүнийг гэрчээр татсан. Орчуулга үнэн үү? худлаа юу? гэдгийг хянуулахаар албан ёсны хууль зүйн магистр цолтой орчуулагч оруулах хүсэлтийг бас хангаагүй. Шүүх хурал дээр гэмт хэргийн шинжгүй нь нотлогдож, хавтаст хэрэгт гэмт хэргийн хор уршиг, хохирол алга гэдэг нь батлагдсан. Бүтэн 1 жил 3 сар Мөнхбаярыг тагнуулаас мөрдөхдөө “тагнуул” гэдэг ширхэг ч юм олоогүй.Гүйцэтгэх ажиллагааны шугамаар гэнэт баривчлаад, гэрт нь хийсэн үзлэгээр юу ч тогтоогдоогүй. Мөнхбаярын өөрийнх нь барьдаг утас, хамаарал бүхий цахим хаягуудад нь үзлэг хийхэд тагнуулын шинжтэй зүйл юу ч олж тогтоогоогүй. Ийм батлагдаагүй зүйл дээр шүүх цагаатгах тогтоол гаргах ёстой ч прокурорт буцаасан нь их ноцтой. Шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг маргааныг эцэслэн шийддэг. Асуудалд шударгаар хандах, хүний үндсэн, салшгүй эрхүүдийг хамгаалах үүрэгт үндсэн ажлаа хийсэнгүй. Тэр бүү хэл шүүх хурал дээр шүүгч нар асуулт асууж ч чадаагүй. Харин иргэдийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд хяналт тавих үүрэгтэй хүн “Ямар ч тамга, тэмдэггүй бичиг баримт байж болохгүй. Би өөрөө тооцооны хүн.Ийм бичиг баримтаар хүн яллах нь зохисгүй. Мөнхбаяр гэм буруугүй” гэж дүгнэсэн. Гэтэл энэ дүгнэлтийг анхан шатны шүүх тогтоолдоо оруулаагүй. Мөнхбаярын асуудал зохиомол, хуурамч учир цаанаас өгөгдсөн даалгаварыг биелүүлэх гээд байна гэдгийг харууллаа.

Ч.Мөнхбаяр Монгол бичгийн халдашгүй дархан байдал, соёлын өвийг хамгаалах, хадгалах, өвлүүлэхэд маш их идэвхтэй ажилладаг. 2005 онд батлагдсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, “Монгол хэлний тухай хууль" зэрэгт Монгол бичгийн өв соёлыг өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэхэд гадаадын тусламж авах иргэн, төрийн бус байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, оролцоогоо нэмэгдүүлэх гэснийг л Мөнхбаяр гүйцэлдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай” зарлиг гарсны хүрээнд монголчууд өв соёлоо яаж хамгаалах, олон мянган жилийн үүх түүхийг яаж үргэлжлүүлэн анхаарах тухай яригдсан дээр Монгол Улсын бодлого сул учраас Ч.Мөнхбаяр Монгол хэл соёлыг хамгаалахын төлөө ажиллаж байгаа.

Анхаарал татах нэг асуудал нь Монгол Улсын прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “...БНХАУ-ын эсрэг хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон...” гэсэн. Бид Үндсэн хуультай, тусгаар тогтносон, үндэсний аюулгүй байдлаа сахидаг, эдийн засгийн хүчин чадлаа өөрийн онцлогоор хамгаалдаг улс. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-ээр бид “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг тагнуул хийсэн” гэж яллана. Гэтэл Хятадын эсрэг тагнуул хийсэн асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги хэрэглэгдэхгүй. Өмгөөлөгчөөр 6 жил ажиллахдаа ийм дүгнэлт анх удаа харж байна. Маш ноцтой, Монгол Улсын хууль эрх зүйн үндсэн суурийг өөрчилсөн аюултай үзэгдэл. Яллах дүгнэлт дээр 12 удаа “...Хятад улсын эсрэг тагнуул хийсэн...” гэж бичигдсэн.

Шүүх хурал дээр прокурор энэ үгийг 9 удаа хэлсэн. Монгол өмгөөлөгч, ээж хүний хувьд, ач зээ нартай эмээгийн хувьд маш эмзэглэж хүлээж авсан. Анхан шатны шүүх дээр баримт тал бүрээс нотлогдох ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.1-д “хэргийг бодитоор шалгаж хянасны үндсэн дээр нотлох баримтыг тогтоох ёстой”, 1,7.2-д “нотлох баримтад үндэслэж яллах буюу цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлүүдийг эргэлзээгүй тогтоосон байх ёстой”-г тус тус хэрэгжүүлээгүй. Шүүх гэмт хэргийн шинжгүйг нотлох баримтгүйг мэдсээр байж Мөнхбаярыг цагаатгаагүй. Бид анхан шатны шүүхийн тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэвлэл мэдээллийнхэн Ч.Мөнхбаярыг тагнуул, эх орноосоо урвасан мэтээр олон нийтэд цацаж хорлосон. Тагнуул энэ хэргийг нууц зэрэглэлд оруулсан мөртлөө дэлгэсэн нь хуурамч нэрийн дор хууль зөрчсөн үйлдлээ нуух гэсэн оролдлого. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1.4 Нэгдүгээрт: гэмт хэргийн халдлагын зүйл төрийн нууцад хамаарах бичиг баримт, мэдээ мэдээлэл, эд зүйл байх ёстой. Хоёрдугаарт: төрийн нууц мэддэг тусгай чиг үүргийн албан тушаалтнуудад хамаарах субъект. Гуравдугаарт: тагнуулыг мэдсээр байж хамтарч ажилласан бол тагнуул гэж тооцохоос мэдээгүй хүн хамтраад цуг хооллосон, асуудал ярьсныг тагнуул гэж үзэх объект ч биш объектив, субъектив шинж чанараа ч хангахгүй учир гэмт хэргийн шинжгүй. Мэдсээр байж хийсэн үү үгүй юу гэдгийг анхан шатны шүүхийн тогтоолд оруулсан.

-Иргэн Ч. Мөнхбаярын асуудлын цаана юу нуугдаж байна?

-Мөнхбаярын асуудал гэмт хэрэг биш. Монгол Улсын тусгаар тогтнол Хятадаас салангид. Бид Хятадын муж боллоо гэж зарлагдаагүй. Үндсэн хуульт төрийн байгуулал нь хэвээрээ, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улс орон. Үүнээсээ татгалзаагүй учир энэ процесс магадгүй эдийн засагт хятадын зээл тусламж илүү их орсныг эсэргүүцэн нийт монгол туургатны төлөө дугардаг хүний амыг нь хамхиж, зохиомол хэргээр яллах гэсэн далд зорилготой хэлмэгдэл юм. Ганц Мөнхбаярыг хэлмэгдүүлээд зогсох биш Монголоо гэсэн сэтгэлтэй, бичиг, өв соёлоо эрхэмлэх зүрх сэтгэлтэй хүмүүст чимээгүй бай гэдэг дохио сануулга үзүүлсэн үйлдэл. Дэлхийн Монгол туургатнууд Ч.Мөнхбаярыг суллах ёстой гэдэг байр суурьт нэгдсэн.

-Хууль, шүүх, тагнуулын байгууллагын сүүлийн 32 жилийн үйл ажиллагаанд хуульч хүний хувьд дүгнэлт өгнө үү?

-Тагнуул бол нүд. Ил зарладаггүй, сэжигтнийг нууц аргаар баривчлан, нууцаар шийдвэрлэдэг болохоос цахим ертөнцөд шуугиан дэгдээдэггүй барьдаггүй. Монгол Улсын тагнуулын байгууллага дэлхийд шившгээ хутгалаа. Тагнуулын байгууллага удирдаж, сөрөг тагнуулд ажилласан хүмүүс өнөөдрийн төрийн өндөрлөгт залагдсан тодорхой этгээд тагнуул байж болзошгүй, гадаадын бизнес, улс төрийн хүмүүстэй ганцаарчлан уулзсан, үүрэг даалгавар авсан, гадны тагнуулын байгууллагад элссэн байх магадлалтайг зарласан. Тагнуулын байгууллага шинжлэх ухааны үндэстэй, олон улсын жишигт хүрсэн үйл ажиллагаа явуулах чадавхиа алджээ. Саяхан хэдэн буу үзүүлж тэр газрыг эзлэх, ийм хүмүүсийг устгах гэснийг хэн нотлох вэ. Миний үйлчлүүлэгч Чулуундорж овогтой Мөнхбаярын асуудалд ингэж хандсан хүмүүс буун дээр бүр шившигтэй. Ард түмэн Үндсэн хуулиа ойлгодог болсон. Мэдээлэл нээлттэй төдийгүй монголчууд оюуны чадамж өндөр учраас дэлхийн байдлыг ч мэднэ. Тагнуул сайн ажилласан бол Монголын уул уурхай ингэтлээ эвгүйтэхгүй, эдийн засаг өмнө зүгийн хараат болохгүй.

-Та хуульч, өмгөөлөгчөөс гадна улс төрч. Монголын нийгмийн хямралыг юу гэж харж байна? Ардчилал зорьсондоо хүрэвүү?

-Би улс төрч гэхээсээ илүү Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар хүний эрх эрх чөлөөг дээдлэх, хууль, шударга ёс олонхийн эрх ашгийг чухалчлах, хүн өөрийн авьяас билэг, ур ухаандаа түшиглэж амьдруулах хөрсийг Монголдоо бий болгохыг зорьсон мянга мянган ардчилагчдын нэг. 1990 онд Монголын ард түмний 90 хувь нь хүлээн зөвшөөрсөн алдаж, арилжиж, тоглож болдоггүй ардчиллыг бид алдлаа, тоглолоо, арилжлаа. Шинэ нийгмийг авч явах төр засаг жинхэнэ утгаараа тогтсонгүй.1992 он Үндсэн хууль батлагдтал юу руу орж байгаагаа ард түмэн мэдээгүй. 1992 онд 1-р сарын 13-нд Үндсэн хууль баталснаар бид Үндсэн хуулийн дор амьдрах нь гэдгээ ухаарсан. УИХ-ын анхны сонгуульд ардчилсан үзэлтэй хүмүүст цаас ч олдохгүй, харин хуучин нийгмийг 70 жил удирдсан тухайн үеийн МАХН Хятадаас 8 тонн цаас авч сонгуульд үнэмлэхүй ялан 4 жил оодорсон.

1996 оны УИХ-ын 2 дахь сонгуулиар “Ардчилсан Холбоо” эвсэл гэж ард түмний хөдөлгөөний нэрийг духан дээрээ тавьж байгаад сонгуульд орж арай чүү УИХ-д 50+1 болсон. Анхан шатнаас дээд шат хүртэл үзэл санаа хүрээгүйгээс 2000 онд дахиад МАХН 72-оор гарч хуучин дэглэм 2004 он хүртэл явсан. 2004 оны сонгуулиас хойш арай чүү алаг цоог явсаар сая 2016 оноос буцаад төрийн эрхэнд олонх болсон. Монголын Ардчилсан Холбооноос төрсөн Ардчилсан намын анхны дарга Бат-Үүл намын тамга тэмдгийг Мэндсайханы Энхсайханд өгч Энхсайхан музейд тавьснаас олон нам үхрийн бөөр шиг алаглаад өнөөдөр хүрсэн. Э. Бат-Үүл Монголд МАН, АН хоёр нэг нь ардчиллыг дэмждэг, нөгөөх нь ардчиллыг үгүйсгэдэг ойлголт байхгүй гэж маш андуу ташаа, амьдралаас тасарсан, агаарт гарсан мэдээлэл хийсэн нь ардчилагчдаас нүүрээ буруулан, нуруу мөрөн дээр нь гишгэж албан тушаалд очсоноо л нотлоод хэлж. Ардчилал нэг хоёр хүний өмч бус нийт ард түмний сэтгэл зүрхэнд оршиж, өдөр бүр хамгаалж, сэрэмжилж, сахидаг үнэт зүйл юм. Бид сонгож авсан нийгэмдээ эзэн байж чадаагүй, үнэ цэнийг нь бүрэн ухамсарлаж, ойлгоогүй төдийгүй төрд гарсан намууд дөрөв дөрвөн жилээр хүмүүсийн амьдралыг гартаа хийх бодлогоор аль нэг намд нь таалагдаж, амьдралаа зохицуулахдаа тултал ард түмнийг арчаагүйтүүлсэн. Эх орноо бус тогоон дох хоолоо нэгт тавиж, амиа хичээх, баялагт шунасан харийнхны гайт 32 жил өнгөрсний дараа ардчилсан үзэл санааг дахиж хэрхэн сахин хамгаалах вэ гэдэг цаг үетэй нүүр тулжээ.

Ярилцсан Д.ЭНХБАТ

Эх сурвалж: "Ардчилал" сонин

Сэтгэгдэл

Odbqdo [95.55.250.238] 2022-06-21 21:22:35

modafinil generic - budesonide nasal spray rhinocort order

Ijqkeh [95.55.250.238] 2022-06-18 01:24:19

buy generic lasix 40mg - order zovirax online doxycycline cost

Sserey [95.55.250.238] 2022-06-17 01:44:51

diltiazem usa - diltiazem without prescription gabapentin 800mg us

Mnobdj [95.55.250.238] 2022-06-15 21:18:46

cheap deltasone - buy xenical generic amoxil 500mg over the counter

Jevpiq [95.55.250.238] 2022-06-13 23:38:21

brand cialis pills - viagra sildenafil 150mg sildenafil 50mg price

Etwujv [95.55.250.238] 2022-06-12 11:51:57

order levothyroxine without prescription - order clarinex without prescription plaquenil 400mg drug

Puwujx [95.55.250.238] 2022-06-10 23:11:57

ventolin 2mg usa - help writing essays priligy 60mg pill

Cuqwlp [95.55.250.238] 2022-06-09 08:48:54

levitra 20mg without prescription - medrol generic name buy generic clomid 100mg

Nxrtrr [95.55.250.238] 2022-06-07 20:35:36

lisinopril sale - atenolol ca tenormin 50mg brand

Jfziwk [178.68.191.143] 2022-06-04 16:55:58

plaquenil ca - oral aralen order baricitinib 4mg

Vtsmja [178.68.191.143] 2022-06-03 00:45:49

buy lasix 40mg generic - purchase lasix pills where can i buy ivermectin

Mdqdaa [178.68.48.219] 2022-06-01 09:29:16

prednisolone 10mg without prescription - viagra order online sildenafil canada

Gwbriv [178.68.48.219] 2022-05-31 00:00:42

amoxicillin online buy - azithromycin 250mg us buy sildenafil tablets

Mcbqor [178.68.48.219] 2022-05-29 14:49:35

prednisone 5mg tablet - buy ed pills uk purchase accutane generic

Kkrezs [178.68.48.219] 2022-05-28 05:36:16

order tadalafil 10mg online - online canadian pharmacy oral modafinil 200mg

Pgwnei [178.68.48.219] 2022-05-26 07:51:56

doxycycline sale - doxycycline uk order tadalafil 5mg without prescription

Fwtele [178.68.44.56] 2022-05-24 21:21:49

stromectol without prescription - ivermectin 6mg pills levitra 20mg tablet

Ttwwmh [178.68.44.56] 2022-05-23 08:26:19

buy amoxicillin 1000mg without prescription - buy amoxicillin 250mg without prescription buy vardenafil generic

Bktsbg [178.68.44.56] 2022-05-21 09:09:28

ampicillin 250mg canada - ciprofloxacin 500mg uk female cialis

Gntgyt [178.68.44.56] 2022-05-19 21:42:52

ceftin 250mg uk - buy cialis 5mg pill cialis price walmart

Mrvvce [178.68.44.56] 2022-05-18 09:30:41

buy budesonide generic - budesonide oral purchase disulfiram

Urwwtn [178.68.44.56] 2022-05-16 20:19:53

fildena 50mg canada - ivermectin drug ivermectin 6 tablet

Fdmlaf [178.68.44.56] 2022-05-14 10:46:00

cephalexin 250mg price - order erythromycin pill erythromycin 500mg brand

Zxpivn [178.68.44.56] 2022-05-12 04:07:21

purchase bactrim generic - sildenafil 50mg oral buy sildenafil 50mg pill

Cfobrx [178.68.44.56] 2022-05-09 11:05:03

buy augmentin 625mg - tadalafil for women guaranteed cialis overnight delivery usa

Pladlo [178.68.44.56] 2022-05-06 22:42:45

buy prednisolone 20mg pills - buy tadalafil 5mg online buy cialis without prescription

Bigftx [178.68.44.56] 2022-05-04 04:14:51

viagra pills 25mg - order sildenafil 50mg pill order viagra 150mg pill

Qjtqhc [178.68.44.56] 2022-05-03 11:15:42

cheap sildenafil for sale - brand viagra pills viagra pharmacy

зочин [43.242.242.59] 2022-04-21 16:00:36

Баасан авгай өмгөөлөл хийнэ гэж юу байх вэ дээ

zochin [202.179.26.214] 2022-04-21 14:16:33

Мөнхбаяр гуйн тагнуул гэж юу байхав дээ Монгол туургатнуудын төлөө эрхийг нь хамгаалах гэж явдаг бололтой байдаг даа. Тэр чиглэлээрээ бага зэргийн хандив тусламж энд тэндээс авдаг байх тэрүүгээр нь дөрөөлөөд тагнуул гэж гүтгээд амыг нь хамхих гэж байгаа юм байхдаа гадны улсын захиалгаар яллах гээд байгаа юм уу хаашаа юм бэ Манай ТЕГ ийм юмаар хөөцөлдөж байхаар жинхэнэ тагнуулуудаа баримаар юм

irgen [124.110.112.245] 2022-04-21 11:07:49

harin ch barimttai yarisan bn ene hunii hergiig lhumbiin hereg gedeg shig zohiol helmegduulsen gj boddog zahialgatai l zuiliin zolios bolloo hairan mongol hun

zochin [73.111.180.213] 2022-04-21 02:06:23

dald orooroi ork chabgants muny

zail!!! [148.60.92.227] 2022-04-20 23:59:40

Ta nar mini honhortoo hel amgyi sig amidarch chadahgyi gadaadiinhanii doog soog bolood ybna gedeg ynen archaagyinh!!!deer ni ardchilala gej heneetnyyd emh zambaraagyi yildel gargaj menge ikhe abch zalilan ikhe hiij tor zasag eh orniihoo esreg gemt heregtnyyd bol ardchilal yarisan hydal hyibaldagchid baigaam ene manai ylasiig doroityyllaa daa!!odoo eh orniihoo telee ajillaj baigaa namiig bas l muu heleed eersdeen garsan bol ene heriin ajillaj ch chadahgyi syyd eh ornoo hydaldah saarnyyd biz dee!!Mongoliin ardchilsan nam mehej senej zail!!!muusain haraal idsen hylgaich luibarchid alyyrchid,,,heleh yg alga daa!!hylgaryyd aa!!!

Зочин [148.60.92.227] 2022-04-20 23:52:35

eh ornoosoo yrbasan hylgainii yum yariad syydag ardchilagch baidag yum uu?dyrakuud aa!!!arai dendnee!!!!bygdeeree syyrbal taarah zolignyyd syy!!

Зочин [192.82.68.225] 2022-04-20 18:32:41

энэ эби гээс мөншө хвчихаждээ

Иргэн [192.82.67.153] 2022-04-20 18:01:43

Энэ жонхуугийн гарын хүн балай авгай дан эргүү юм ярина эд нарт хийж гийгүүлсэн ажил гэж байдаг юмуу

36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.