Хүүхдүүд Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай захирамж гарч, хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг өнөөдөр нийслэл даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Сити тур” автобустай аялалд Налайх, Сонгинохайрхан зэрэг нийслэлийн алслагдсан дүүргийн 90 гаруй хүүхэд хамрагдаж, Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа.

Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргасан тусгай төлөвлөгөө, маршрут бүхий энэ удаагийн аялалд Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын түүхийн музей, Байгалийн түүхийн музейтэй танилцах, Сүхбаатарын талбайд болж буй урлагийн тоглолт, үйл ажиллагааг үзэж, сонирхох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил завсарласан уг аялал энэ жилээс ийнхүү идэвхжиж байна. Дотоод, гадаадын жуулчдад аяллын боловсрол олгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах зорилготой “Сити тур” аялал дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж, нийт 3200 аялагчийг хамруулаад буй юм. Улаанбаатар хотын түүх, түүхэн дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах хүсэлтэй иргэн, албан байгууллага, гадаадын жуулчин зэрэг хэн бүхэн энэхүү аяллын үйлчилгээг авах боломжтой.


Сэтгэгдэл

Иргэн [202.9.40.28] 2022-06-01 13:01:20

Хотын хурган дарга нарын 90 гаруй хүүхэд оролцсон биз...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.