Цалинтай ээжийн мөнгийг 550 мянга болгох хэрэгтэй гэв

Aдмин / Нийгэм

Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхөөс эхлээд ажлын ихэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” уулзалтыг зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтыг “Асрахуйн эдийн засаг” нэртэйгээр өчигдөр зохион байгууллаа.

Асрахуйн хөдөлмөр гэдэг нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асрах, халамжлах, бие махбодь болон сэтгэлзүйн бүх төрлийн асаргаа, тусламж үзүүлэх үйлчилгээг хэлдэг. Ази номхон далайн орнуудад асрахуйн хөлсгүй хөдөлмөрийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг байна. Үүнээс үүдэж эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо, тэдний гэр бүл, нийгмийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг ажээ.

Харин манай улсын нийт хүн амын 50.7 хувь буюу дунджаар нь 1.8 сая нь эмэгтэйчүүд. Тэгвэл дээрх эмэгтэйчүүдийн тал нь нөхөн үржихүйн нас буюу 18-45 насныхан байгаа юм. Эмэгтэйчүүд ид ажил хөдөлмөр эрхлэх насандаа ихэвчлэн хүүхэд төрүүлдэг. Харин төрөлтийн түвшин ихсэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо буурдаг аж. Монфенмент үндэсний сүлжээнээс гаргасан судалгаагаар нийгэмд эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 66.4 хувь байдаг бол эмэгтэйчүүдийнх 51.5 хувь байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар алхамууд хийх хэрэгтэй байгаа тухай хэлэлцсэн юм.

Эмэгтэйчүүд багадаа гурван жилийг асрахуйн ажилд зарцуулдаг

Иргэн С.Намуун 2-10 насны гурван хүүхэдтэй. Тэрбээр амьдралынхаа 10 жилийг хүүхэд болон нөхрөө асрахад зарцуулсан байна. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө хувийн компанид менежер хийдэг байжээ. Хүүхдээ хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөх гэтэл сугалаа таараагүй аж. Ингээд дараа жил нь цэцэрлэгийн сугалаанд аз нь таарч хүүхдээ хамруулсан байна. Энэ тухайгаа “Хүүхдээ гурван настай байхад цэцэрлэгт өгч ажилдаа орсон. Гэвч хүүхэд маань өвдөх, цэцэрлэгээс авах цагаас нь үргэлж хоцрох асуудлууд тулгарч эхэлсэн. Хүүхэд өвдөхөд байгууллага эхний удаа чөлөө өгнө. Хоёр дахь удаагаа дургүй чөлөө өгнө. Гурав дахь удаагаа дургүйцэж эхэлдэг. Ингээд аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Удалгүй дахин жирэмсэлж төрсөн. Түүнээс хойш гэртээ хүүхдүүдээ асарч байна” гэв. Мөн С.Намуун ажил хийх сонирхолгүй, өөртөө итгэх итгэлгүй болсон гэдгээ энэ үеэр учирлаж байлаа. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдийн тооноос хамаарч цалингүй ажил буюу асархуйн ажилд зарцуулах цаг нь нэмэгддэг байна. С.Намууны энэхүү жишээ нь ихэнх ээжүүдэд тохиолддог кэйс. Тэгвэл ид хөдөлмөрлөх насны эмэгтэйчүүд асархуйн ажил хийснээр хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэдгийг “Монфемнет” үндэсний сүлжээний хийсэн судалгаанд дурьджээ. Тиймээс цалинтай болон цалингүй асархуйн ажлыг эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, бодлогоор шийдвэрлэх хэрэгтэйг энэ үеэр эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ тухай Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон төр, орон нутгийн 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлоготой улс. Гэвч төрөлтийг дагасан олон асуудал ээжүүдэд тулгардаг. Хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн асуудал нь эмэгтэйчүүдийг гэртээ сууж хөлсгүй хөдөлмөр эрхлэх шалтгаан нь болж байна. Жишээлбэл, цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их ачаалал үүрдэг. Тодруулбал, эмэгтэйчүүд үр хүүхэд, ахмад настан, өвчтэй гишүүнээ асарч байгаа цаг үнэлэгддэггүй. Тиймээс төр энэ чиглэлийн ажлыг бодлогын түвшинд авчирч анхаарах хэрэгтэй. Асархуйн эдийн засаг нь оршин тогтнохуйн үндэс. Хүндээ ээлтэй нийгмийг асархуйн эдийн засгаар нь шинждэг. Тиймээс энэ төрлийн хөдөлмөр эрхлэлтийг анхааралдаа авч хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Ингэж чадвал ДНБ 16 хувиар өсөх боломжтой. Асархуйн цалин буюу цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг улсаас олгодог. Энэ нь хүүхдийн живх, сүүний үнэд ч хүрдэггүй. Залуу гэр бүлийн өрхийн амьжиргаанд дэм болж чадахгүй байна. Тэгвэл гэр бүлийнхээ үргэлжлэл, улс орны ирээдүйг бэлтгэж буй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалин олгох хэрэгтэй” гэв. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдэд ажил хийх бололцоо байдаггүйг энэ үеэр онцолж байв. Хөдөлмөрийн насны иргэдээ нийгмээ хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Хөдөлмөрийн шинэ хуулиар гэрээсээ болон цагаар ажиллах боломжийг бий болгосон ч ажил олгогчид үүнтэй дасан зохицож чадахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байлаа.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах, цогц стратеги боловсруулах нь чухал. Асрахуйн эдийн засаг ядуурлыг бууруулах, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх бодлогын асуудал юм.

Ингэхийн тулд Засгийн газар асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, Албан ёсны статистик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох, нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах, Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ-н оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх шаардлагатай. Харин хувийн хэвшил асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал, цаг хэмнэсэн, уян хатан технологи Ажлын байрны зохистой стандартыг бий болгохыг тулд Засгийн газартай хамтран иновацид суурилсан асрахуйн бизнесийг дэмжих хэрэгтэй ажээ.

Тэгвэл сингапурт асрахуйн тусламж, үйлчилгээг хувийн хэвшил зэрэг төрийн оролцоогүй байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байна. Асрахуйн салбарт хөдөлмөр эрхлэхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, асаргааны албан бус үйлчилгээ болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмждэг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг гэр бүлүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгодог байна. Сонирхуулахад дөрвөн эмэгтэй тутмын гурав нь эдийн засгийн болон хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах хүсэлтэй байдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.179] 2023-05-14 08:08:20

Настангуудын тэтгэврийг нэмээд өгнө үү???? 500000 төг-өөр амьдрах тун хэцүү байна даа. УИХ-152 болохыг дэмжихгүй

zochin [64.119.22.221] 2023-05-13 13:41:02

huuhdiin heregleend yaj hurne gej 50k ugdug bnaa neriin hor ugsun ner zuuh gej

Shuree shuree [66.181.161.194] 2023-05-13 14:44:22

Дэмжиж байна 50к бол нэг уут пампэрс ч авч хүрэхгүй мөнгө тэгсэн мөртлөө "ЦАЛИН" гээд байгаа нэрнээс нь хүртэл ичмээр

Huuyeee hha [66.181.161.13] 2023-05-13 11:32:51

Yu unen shdee ve yaanaambe ta nar

Zochn [66.181.182.113] 2023-05-12 23:48:21

Zuv gej bodoj bna ter 50k chn unendee l ineedtei shuu tegsnee huuhdiin mungu hasaad haytsan pampers suu arai gej l avch bn unendee bolomj bdg bol yavaad ugmuur bna amidrah ayulgui bdal hool huns buh ym n diildhgu unetei bn iim niigemd amidarhaas shantarchlaa btii ard irgedee iim ymaar n booj boomloj bai ingeed bval ene ulsad chn hun uldhgu

Irgen [66.181.161.151] 2023-05-12 15:38:27

Yg vnen shdee pampres salfetak awj ch hvrehgvi mongo shvvdee sar hvleej hvleej 50 opn bid nariig ya geed baigaan bee 550 bolgoh n zow shv manai mongoliin tor yagd iim yduu baidg yumbee

зочин [122.201.24.184] 2023-05-12 13:34:25

Хавтгайрсан халамжаас Монгол улс хэзээ татгалзах вэ? Сонгуулийн өмнөх жилүүдэд дааж давахын аргагүй баахан халамж тэтгэмж МАН ЗГ амлаад, нэмээд эхлэв үү? Эдгээр бүх халамж тэтгэмжийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө биз дээ? Тэгэхээр татвар эцэс төгсгөлгүй нэмэгдэнэ, өргөжнө, төрөлжинө биз дээ? Үндсэндээ нөхрөөс нь татвар нэрээр төр засаг мөнгө хурааж аваад, эхнэрт нь халамж нэрээр өөрөө өгч байгаа мэт өгнө гэсэн үг биз дээ? Улсын мөнгө гэж байдаггүй биз дээ? Зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг биз дээ? Үүнийхээ оронд цалин тэтгэврээ нэмээч ээ, инфляцаа хяналтандаа аваач ээ, хууль бус буруу мөнгө орлогыг цэгцлээч ээ. Хуулиа чангатгаач ээ, ягштал адил тэгш мөрдөөч ээ.

Irgen [103.10.21.246] 2023-05-12 13:15:16

Ajil hj bgd torson eejvvd 1jild dundjaar 1.400.000 niigemiin daatgal tolj bgn teged butsaad tor hvvhedee sain harj sain hvn bolgooroi geed ogj bgaa tsalin nert 50k ni nemelt uudag hvvheded bol 3.4honogin svvnii l mongo vldsen honogt ni yag yaa gj bgn boldoo ari l shudrga bus bgn shvv 550 bolgoh ni zov shvv

Eej [66.181.161.117] 2023-05-12 12:49:54

Vnheer l mongoliin vrs mash olon boltugai gl hvn amaa olon bologmoor bgaan bol joohn demjeed ogwol zvgeerl baih

Zaluu eej [66.181.161.117] 2023-05-12 12:46:36

Yag vnen bi sayhn eej bolsn bolhoor ene mongo yag yaadg iidg gj mededgvi baila odoo bol vneheer sain meddeg bolsn bid nar bvten sariin tursh 50kgaar tsalinjaad suuj baidg ymu tsalin ch gjde ene mongoor onoogiin niigemd vnheer 1 uut pampers ch hvrdeggvim bainle shv tegeed zarim hvmvvs ni ulsaas vnegvi ogj bga mongo ih baga ni ymar hamaatain ch gh shig bid hed tegwel yah gj ulsad niigmiin daatgal vnegvi toldgiin ingd helchwel adilhn bgz tgd nylh hvvhedtei gd ajild awahgvi hiiy gd haihaar bid nar chin tgd yaaj mongoo olj hvvhedde heregleh bolj bna bid nar ch gsn hvn shvvde orh tolgoilsn gants biy eejvvd zondoo baigaa shvv bas uulna nemeed ogwol sain l bn

Zochin [66.181.161.10] 2023-05-12 09:06:15

Nemeh heregtei svvnii mongond ch hvrdeggvi yuch boldoggvi

irgen [66.181.161.204] 2023-05-12 01:03:33

tiish dee gants uut pampars ch avch xurexgui sh dee xudlaa neg tsalint eej geed ner ogtson surt.... oorsdiix ni ogloonii tsaind ch xurexgui mongo sh dee er ni bol ene 50 myanga ni

Зочин [66.181.161.221] 2023-05-11 20:48:09

zow2

Ээж [202.9.46.183] 2023-05-11 19:47:50

Үнэхээр нэмэх хэрэгтэй.эмэгтэйчүүд бидэнд үр хүүхдээ асрах сургууль цэцэрлэгт зөөх гэр орны ажил гээд дааж давшгүй ачааг үүрч хоногийн 24цаг ч багадхаар амралтгүй өөрсдийгөө гаргуунд гаргаж үр удмаа үлдээх томоос том хувь нэмэр оруулж хөдөлмөрлөж байна.гэвч бүгд үнэгүй. Гол нь ойлгодог тусалж дэмждэг нөхрүүд байгаа ч ихэнх нөхрүүд эхнэрээ ойлгодоггүй би ганцаараа ажил хийж мөнгө олж байна тэжээж байна гэсэн хандлагаас болж гэр бүл салалтын шалтгаануудын нэг ч гэсэн болдог.Эцэст нь эмэгтэйчүүд л хохирдог.Эх хүүхдэд чиглэсэн улсын бодлого үнэхээр хэрэгтэй байна.Амьдрах итгэл ч алга

Зочин [66.181.161.31] 2023-05-11 23:21:07

Nemeh heregtei demjij bna.

хулан [64.119.26.52] 2023-05-11 17:26:07

50к гаа бас цалинтай ээж мээж гэчжээ ганц сүүний үнэ хэдтэй байгааг мэдэж байна уу 78к шдээ хамгийн хямдхан сүү нь

Зочин [42.48.1.234] 2023-05-11 17:16:14

1-2sayaiig ogvol yadaj huuhed n hooltoi bh

Зочин [202.126.90.132] 2023-05-11 16:05:00

Тийш дээ яджил цалинтай ээж нэрэндээ тохирох байх олон ч гэр бүлд нэмэр болно

Пүрэвдулам [66.181.161.200] 2023-05-11 16:02:57

Манай монгол орон шиг ээжүүдээ 50к үнэлдэг улс байхгүй байхаа хүүхэд гаргаад гэртээ байна гэдэг нэгэн бодлын шийтгэл юм шиг санагддаг аа монгол үрс маш олон болтугай гэдэг хэрнээ ээж хүүхэд нарт улсаас өгч байгаа тэтгэлэг нь арай л гомдмоор ш дээ 550к болгочуул айл гэрийн амьдрал ч дээрдэнэ

Ээж [202.126.90.87] 2023-05-11 14:55:52

Хувь хүн хэдэн хүүхэд гаргана уу зарим нэг хүмүүсд ямар хамаа бна.50мянгаа цалингийн доод хэмжээгээр болгочихвол болж бн.Юмны үнэ гэж аймар бн.Муусайн баячууд мэдэхгүйлдээ.Аав ээжийн хөрөнгөөр боссон гарууд бүр ч мэдэхгүй.Бие сэтгэлээрэй нийлсэн хосууд л мэднэдээ.

Eej [202.126.89.195] 2023-05-11 14:25:45

Tiim shvv demjij bn tsalintai eej geh 50k ni onoogiin miigmd haanaa c hvrltsehgui bna em taria svv pampers avhd haanaac hvrltsehgui bn nemeh ni zov shvv

Зочин [203.91.115.53] 2023-05-11 15:51:21

Arail ichmeer teriigee tsalin gd bgaa

Өлзий [192.82.85.207] 2023-05-11 14:10:46

Нэмэлт сүү,пампрас,за тэгээд хүүхэд жаахан ханид хүрхэд эм тан авахаас өгсүүлээд нэг хүүхэд өсгөхөд сардаа бараг 1сая орчим төг зарцуулдаг.Ийм байхад төрөөс 1 хүүхдэд 100к цалинтай ээжийн 50к хаанаа ч хүрэхгүй нийгэмд амьдарч байна шүү дээ.

Зочин [66.181.161.75] 2023-05-11 15:28:33

Цалинтай ээжийн мөнгөө нэмээ нийгэмд эмэгтэй хүмүүс л хүүхдээ өсгөж гэрийн ажилаа хийж бна шдээ гэрээр ажиллая гэхээр цагийн ажил ч олдохгүй төрөөс өгж бгаа мөнгө нь хаанаа ч хүрдгүй ханиад хүрлээ бие нь өвдөөд эмийн сан ороходл хэдэн зуугаараа л эмэндээ мөнгө төлж бдаг эмэгтэйчүүдээ дэмжээчээ эмэгтэй гишүүд юу хийгээд бнаа арай л дэндүү шүү 50к одоо юмны үнэ өссөн үед бол хаанаа ч бхгүй шүү

Eej [64.119.24.24] 2023-05-11 14:07:30

Uneheer nemegduuleh heregtei uls ornii hogjild negt hun amiin osolt mash chuhal tiimees tsalin eejiin 50 jiremsen ehiin 40 ntriig bol tsalingiin dood hemjeegeer togtooh ni zov

Zochin [64.119.21.182] 2023-05-11 14:06:48

Өрөвдөлтэй мөнгө өгсөнөө цалин гэчихжээ. Хамаг юмны үнэ өсөөд арай л байна. Ядахдаа үнийн өсөлтийг барьж чаддаг бол арай л дээр байх байлаа. Ганц хүний цалингаар хэцүү л болж байна дөө. Тэрнээс бэлэнчилээд олон хүүхэд төрүүлнэ гэж юу байдгийн сонин бодолтой хүмүүс бас байна шүү! Хөөрхий ядарсан өвөө эмээгээр нь харуулаад ажилаа хийх л үлдэж байгаашд

irgen [103.212.117.45] 2023-05-11 13:46:57

50мянга 7хонгийн мах ч авж хүрэхгү памперсийнч авч хүрэхгүй байгаа энэ үед нэмээд өгүүл хүүхдээ харж буй ээж олон гэр бүл санхүүгийн дарамтнаас жаахан ч гэсэн гарах болуу

ogoo [66.181.161.86] 2023-05-11 13:39:47

ene mongo n hvvdiin toogoor ogdg mongo bsh . 50000 yu awhiin 1uut pampors ch awch chadahgvi . huulindaa oorchrolt oruulah heregtei . nemeh heregtei .

дулмаа [66.181.191.90] 2023-05-11 13:34:10

тийм шүү 50 мянгаар хүүхдийн памперс ч авч хүрэхгүй бна

Зочин [202.9.40.73] 2023-05-11 15:29:18

Yag unen shu suug ni avhad ch hurehgui mongo

Irgen eej [103.229.123.241] 2023-05-11 13:33:34

Tor ger giiguulegch nariig uneleh heregtei, huuhdiin toogoor 50k awdag bsn bol yaay ghew

Эрдэнэтуяа Баттөмөр [202.21.107.12] 2023-05-11 12:17:29

tiishde tsalingiin dood hemjee baij bj tsalint eej gj hlneeriin 50k pampars ch awj hvrhgvishde er ni

Зочин [202.126.88.140] 2023-05-11 11:47:42

цалинтай ээжийн мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох хэрэгтэй. тэгвэл хүүхдээ 2 жил, 3 жил гэр орондоо эрүүл саруул ээж нь өсгөх боломж бүрдэнэ. үгүй бол амьдралаа авч явахын тулд эрт ажилд орох хэрэгтэй болдог.

Зочин [202.9.40.97] 2023-05-11 12:36:14

estoi unen shu vitamin ch avch hurehgu pampers suu gd hereglee ih sht

ХҮҮ [202.179.4.248] 2023-05-11 11:04:14

ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД ГЭРТЭЭ ХЭВТЭЖ БАЙДАГ ИРГЭД ОЛШИРНО. БОЛОМЖТОЙ НЬ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ЭСЭХЭЭ ЗОХИЦУУЛААД ЯВЧИХНА. НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН НААД МӨНГӨӨР ЧИНЬ АМЬДРАХ ГЭЭД БААХАН ХҮҮХЭД ГАРГАНА. УЛС ЭДИЙН ЗАСГИЙН АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ ЭЭ. ТА НАР ЯДАЖ ЗӨВ ТАЛААС НТ ЯРИАЧ. ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮД ЯМАР АМЬДАРЧ БАЙГААГ ТА НАР МЭДЭХ ҮҮ. ҮГҮЙ. ХҮҮХДЭЭ АСРАХ БУС ИХЭНХ НЬ ХҮҮХДИЙН МӨНРӨӨР АМЬДАРЧ, БАГА ХЭСЭГ НЬ ХОРТ ЗУРШИЛД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗАРЖ БАЙНА. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛАА ШИЙДЧИХЭЭД НААД МӨНГӨ ТӨГРӨГӨӨ ЯРЬ.

Zochn [66.181.182.113] 2023-05-12 23:49:41

Huts alaa chi eg hun bishuu hench 500k haraad ajilgu hevtehgu

Зочин [103.57.95.95] 2023-05-11 13:43:45

Зөв.памперс ны мөнгөгүй бол үхсэндээ үрждэг юм

Eej [103.229.123.241] 2023-05-11 13:31:12

Bi erguu ym yri, 50k iin tsalintai huuhdiin pamoers ch awch hurdeggui tsalintai eej gj yu bsin,uneher bolomjtoi bsn bol gereesee ajil hiimeer l bn, tm ajil gvl suljee esul onljne shop l bdg, 550k bish yma ghed hodolmorin holsnii dood hemjeegeer ogoh heregtei, emegtei huneez garsan bailtai, busad uls ornuud ih mongo ogch bhd mnaih bol arai shuu, nuursnii uurhain mongoo awch chdkuma ghd ger giiguulegch nariig uls uneleh heregtei

Зочин [103.161.242.123] 2023-05-11 13:00:32

Nuguu untsiguus harwal bas tiim

Зочин [64.119.21.138] 2023-05-11 11:55:14

Tsalintai eej 50,000 ni 3,4 huuhdtei baisan ch sard 50,000 l avdag shu !! Uuruu ymar ch bsan huuhdtei hun bish bololtoi oilgohguilde!

Зочин [66.181.161.231] 2023-05-11 11:27:59

ihenh ni gdg ni ch haasha ym be bodit sudalgaa hiij vzej heleerei ooriin chn ergen toirniihon tegdeg ymu

Зочин [66.181.161.231] 2023-05-11 11:26:48

ene chn hvvhdiin toogoor ogdog ym bishde

Зочин [192.82.69.97] 2023-05-11 10:54:02

Зочин энэ асуудалд ахмад намтангууд жинхэнэ хүүхэд асрагч болж өдөржин ажилтай суудаг болсон үр хүүхдүүдээ ажилтай байлгахын тулд ингэж амьдарч бна ямар төр засагтай нь мэдэгдэж бгаа биздээ

Irgen [202.126.89.233] 2023-05-11 10:19:37

Bi 3 huuhedtei ajil hiih bolomjgui huuhed harad gerte suudag sard 50 k abdag ih mongoo yundsh hurehgui

Dulguun [103.161.242.142] 2023-05-11 10:09:50

Chaavaasdaa xaaxa jiremsen ehiin 40k , tsalintai eejiin 50k gene uu neg torch yum avch hurku gants vitaminch avj hurku unen gunig tehuu xxaxaxa

irgen [202.9.41.0] 2023-05-11 09:47:14

Turiin erh barij bga buzaruud delhiin jisjigeer 152 gishuun gj hutsaad bh uom.MGL hunee delhiin shivshig boltol tsalin.tetgever.huuhdiin munge.egch bga.Delhiin baylagaaraa terguulegch baij.Hun amin amijirgaa.orlogo 00 .Javhlan hulgaich Darhanaas MAN heden hugshinii 152 boloh sanal avlaa ch gh shig.Hutsaarai hulgaichuudaa .500.0.tetgevereer yaj amidarch bgaag medehgui uomnuud.Tsalintai ehiin 50.0 chin 1 uut paparis ch avch hurdeggui.Eersdee ah.duusiin hamaaral.hulgain bulegleleeree ulsaa zaraad idej bga novshnuud shu.152 iig uhsen ch demjihgui.Delhiin jishig gedeg chin ard tumen n bayn.taivan amidarsanaaraa bdg uom.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.