НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 47.500 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Aдмин / Нийгэм

Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого, зарлагын энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилгасан хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%) мянган төгрөгөөр буурсан байна.

Харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлснийг тайланд дурдав.

Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны нэгдүгээр улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.3 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.2 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа аж.

зураг


Сэтгэгдэл

Зочин [67.184.4.56] 2023-05-18 12:08:49

Агаарын тоогоор толгой эргүүлээд байхаас биш хармаан дахь хэд нь нэмэгдсэн юм байна гэжүү?!

Зочин [59.153.114.84] 2023-05-18 09:57:06

өрхийн орлогын хажуугаар хэрэггүй зарлага ч их бна. Хүнсний үйлдвэрүүд хүнсээ дан хэт томоор савлаж зардагаас багаар авах хэрэгцээтэй хүмүүс дэмий муутгаж хаях болж бна. Нэг бол авахгүй өөр юмаар орлуулдаг болж эхлэхээр үйлдвэрийн орлого ч буурч бга. Хонуулж өнжүүлсэн хүнс биед муу гэдэг бтал зарим хүмүүсийн хэд хоноод ч дуусахааргүй хэмжээгээр савлачих юм. Тэгээд муутгаад л хаяна. Гурилан боов, сүү тараг гм бүтэн литр, кг аар савлаж зарах. 500 р бас савладаг байж болдоггүй юм бхда.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.