МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТЧИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН 60.000 АМ.ДОЛЛАР БАЙНА

Aдмин / Нийгэм

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, тогтвортой байдал” сэдвээр уулзалт зохион байгуулав. Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7,251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Учир нь аялал жуулчлалын салбар зөвхөн зуны гурван сард ажилладаг. Тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг бөгөөд тэд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна. Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин нь 60,000 ам.доллар байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.