Хараа гол үерлэж есөн айлын гэр үерт автжээ

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 2 гэр усанд автжээ. Дуудлагын дагуу 07.05-ны өдрийн 06:42 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очсон байна. 2 өрхийн 2 гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлжээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 6 өрхийн 6 гэр усанд автсан байна. Дуудлагын дагуу 07.05-ны өдрийн 06:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очсон аж. 7 өрхийн 7 гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.