БАГА ТОЙРУУ ДАХЬ ЗАМД ГАМШГААС ХАМГААЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙГААГААС БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ

Aдмин / Нийгэм

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын болон Бага тойруу дотор байрладаг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2023 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 14:00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт орууллаа.

Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргаж байна.

Гарсан шийдвэр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.