ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ ЦУЦАЛЖ, 1000 ОРЧИМ АЛБА ХААГЧИЙГ ҮЕРИЙН АЖИЛД ДАЙЧЛАХААР БОЛЛОО

Aдмин / Нийгэм

Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалыг наадамчин олонд толилуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн өчигдөр орой гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ёслолын жагсаалыг цуцаллаа.

Ингэснээр цэргийн ёслолын жагсаалд бэлтгэж байсан 1,000 орчим алба хаагч үерийн голомтод үүрэг гүйцэтгэж ард иргэдийг авран хамгаалах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар шорооны болон далангийн ажилд нэмэгдэл хүчээр ажиллах команд өгөгдсөн хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.


Сэтгэгдэл

Оргил [192.82.71.206] 2023-07-10 07:48:43

Паа лут лут шийдвэр гаргах юм аа, өнөө бөхчүүд нь сагсуураад л байж байдаг, бөх даргашуу юм нь онигоонд ороод л явах юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.