ТҮР ЗАМ СЭТЛЭХ, УСНЫ УРСАЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСНААР ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЛАА

Aдмин / Нийгэм

Долоодугаар сарын нэгнээс эхлэн бороо үргэлжлэн орсны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128 мянга орчим иргэн, 11 байршилд гудамж, зам талбай, мөн 108 барилга байгууламж үерт өртсөн.

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны албан хаагчид, төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын 4828 ажилтан, албан хаагч 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үерийн ус хальсан байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр элс, хайргыг 300 орчим машин механизмаар зөөж, голын даланг өндөрлөн хүчитгэж байна.

Түүнчлэн 11 авто зам, орон сууцны хотхонууд усанд автсан тул зарим байршилд зам хаах зохицуулалт хийсэн. Нийт 108 барилга байгууламжийн зоорийн давхрууд усанд автсаныг соруулах ажил үргэлжилж байна. Ус соруулахад өндөр хүчин чадал бүхий шахуурга шаардлагатай тул уул уурхайн компаниуд, хувийн хэвшил үүн дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт усыг нь соруулах шаардлагатай 27 барилга байгууламж байна.

Автозам, замын байгууламжийн тухайд 11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автсан. Эдгээр байршилд ус соруулах, түр зам сэтлэх, усны урсацыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг буурууллаа.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шанти резинденс” орон сууцны барилгын суурь усанд автаж, эргийн бэхэлгээ нурж, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын буюу бидний нэрлэж заншсанаар “Натур”-ын гүүрийн хашлага хөндийрч, нурах эрсдэл үүссэн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Тиймээс гүүрийг түр хааж, маш богино хугацаанд сэргээн засварлаж, хэвийн байдалд орууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.58] 2023-07-08 07:44:46

Аль эрт ийм арга хэмжээ авах байсан юм. Тэнэг бөх үргэлж хохирол учруулсны дараа арга хэмжээ авлаа гэх юм. Урьдчилж арга хэмжээ авахаа ер мэддэггүй юм уу. Ямарч сургууль төгсөөгүй боловсролгүй хүн гэсэн

Зочин [103.26.194.54] 2023-07-07 21:31:30

Ямар ч байсан сайн ажиллалаа, та нар маань. Юунаас болсныг нь сайн судалж ул үндсээр нь арилгахгүй бол өвөлдөө халиа тошин үүсээд, зундаа үерлээд хэцүүднэ дээ. Дараа дараагийн жилүүдэд үер усны аюул улам л ихэснэ гэж байна лээ шүү

иргэн [202.126.88.232] 2023-07-07 20:43:57

Байгалын үер бус шударга бус байдал дээрэм тонуул үерийн хэмжээнд хүрсэнийг яс махаараа мэдэрлээ бүгдийг байх ёстой газарлуу нь явтал тэмцэх болноо.

Зочин [66.181.161.194] 2023-07-07 16:40:27

Үхэр монголчууд мөөрсөөр л байгалийн үзэгдэлд хэн нэгнээс өө хайсаар! Дэлхий эргэсээр үхэр монголчууд устаж алга болох цагмайсуй

Ardhvv [74.96.0.11] 2023-07-07 23:29:22

Chi bol hamgiin turuund doloon uuliin tsaaguur dov shoroon dor orj vher mongolchuud chin chinii deer baaj sheeh tsag aisui gej


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.