ЗӨВЛӨМЖ: БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Aдмин / Нийгэм

Баяр наадмын өдрүүдэд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа өглөө.

Тэрбээр "Хоолны хордлого нь нян, бактери, мөөгөнцөр вирусээр үүсгэгддэг. Тодруулбал

  • 2020 онд найм
  • 2021 онд дөрөв
  • 2022 онд зургаа
  • 2023 оны эхний зургаан сарын байдлаар хоолны хордлогын хоёр дэгдэлт бүртгэгдэж, 72 хүн өвдсөн байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хордлогын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Ялангуяа урин дулааны улирал эхэлж, баяр наадмын өдрүүд үргэлжилсэн үед хоолны хордлогын дэгдэлт нэмэгддэг" гэлээ.

ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

  • Зөвшөөрөгдсөн газраас хоол хүнс авч идэх
  • Хоол хүнсээ сайтар чанаж, болгож хэрэглэх
  • Ундны усыг заавал буцалгаж уух
  • Ундны усаа зориулалтын саванд хадгалах
  • Хэрэглэсэн усны савыг өдөр тутам угаах
  • 24 цагийн дотор усаа хэрэглэх зэрэг дадлыг хэвшүүлснээр хоолны хордлогын халдвараас сэргийлэх ач холбогдолтой.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ААН-ҮҮД АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Хоол хүнсийг ил, задгай тавихгүй байх
  • Халуун орчинд удаан байлгахгүй байх
  • Хаяг, шошгод заасан хугацааг баримтлах
  • Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах
  • Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх таван зарчим бий.

Гэдэсний халдварт өвчин нь ахуй хавьтал болон бохир гараар дамждаг. Тиймээс энгийн урьдчилан сэргийлэх алхам бол гараа савантай усаар сайтар угаах. Бохирлогдсон гэж үзэж буй тухай бүрд нь угааж хэвших нь чухал гэдгийг Ж.Байгалмаа эмч хэллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.