МОНГОЛД ЗАЛУУЧУУД АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛСОН

Aдмин / Нийгэм

Хөдөлмөрийн насны дийлэнх, хүн амын тал хувийг эзэлдэг залуучууд харийн оронд хөлсөө дуслуулж ар гэрээ тэжээхээс өөр сонголтгүй хэр нь байгалийн баялаг, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улс Монголоос өөр байхгүй. Залуу гэр бүлүүд Монголын орчинд хөдөлмөрлөхөд шар нар бор хоногийг өр зээлтэй өлгөн салган барах л сонголт бий. Гэтэл дэлхийн орнууд залуучуудынхаа боловсрол, амьжиргаа хоёрт нь хамжаа дэмнээ болохын сацуу тэднийг ирээдүйн улс орны өнгө төрх зүс царайг хөтлөх түүчээ гэж үзэн чухалчилдаг ажээ.

Гэтэл Монголын гадаад харилцааны сайд харийн оронд цагаачлуулах хэлэлцээр хийж өгснийхөө төлөө өөрөө онгирон мэдэгдэл хийдэг өрөвдөм байр байдалтай.

Дундаж цалин 1 сая орчим төгрөг байхад үүгээр сарын хэрэгцээгээ хангах нь дунд идэш дулаан хэвтэрний хэмжээнд ч хүрэхгүй өлөн зэлмүүн амьдралд аргамжих болно. Иймд залуус харьд дүрвэж орон гэртэй, унаа хунштай, идэх хоолтой амьдрахын тулд бойны мал шиг нүдээ шалгуулж шүдээ тоолуулаад хилийн дээс алхацгааж байна.

Харин авлигалч төрийн түшээд авсан идсэнээ дуудалцан арчаагүй он жилүүдийг үдсээр шүүхээр шийдэгдэж, зохих шийтгэлээ авсан нэг ч том хулгайчгүй. Улсын төсвөөс шамшигдуулагч этгээдийн хэрэг өч төчнөөн жил зулгуйрч, улсаараа баян улс төрчдийн хулгайн мөнгөний өр ширийг дарцгаан хөдөлмөрлөх дэндүү шударга бус нийгэмд залуучууд шүд зуун тэсэхээс залхаж Монголын үнэт зүйл модон жорлонгийн хэмжээнд туллаа.


Сэтгэгдэл

Zochin [202.9.47.52] 2023-07-19 19:12:13

Bi nuhriihee ajliin gazriin hymyysuug ajihad barag bygd nuhurgyi,hyyhedtei hyyhedgyi zaluu hugshin avgai hyyhnyyd .zydreee zovood ulsuud bh yum alga.saya dunguj garsan tsalintai.7honog byr show arhi,bar ..sar byr shahuu amralt zugaalgand yavj arhiddag.tsalin buugagyi bol zeeldeed uudag,tasartlaa..ene tged amidrah araggyi yaduu bna gesen ygyy?muu arhi uuhgyi,viski miski dolooh durtai bas.teriigee hamt olon stress tailj hugjilduj bn gedeg.yavah durgyi,uumaargyi bgaagaa,ajil ar ger hyyhdee geed yldeh gengyyt muu helj shordoj durgyi bolno.er erj,fer byltei zaluug uduj,yavaldah durtai hed heden avgaig medeh yum nuhurtei bjiij?yduu bolohooroo ingeh amidardag hymyys orlogo ihseh tusam utgaa aldah bhda?arhi shownii mungu olddog, a harin amidrald hyreltsehgyi hetsyy bna gej bga ni her ynentei oir yum boldoo??

Зочин [50.99.75.40] 2023-07-18 05:54:14

Одоогийн хамгийн зөв шийдэл бол даруй МАН ыг татан буулгаж улс төрийн тавцангаас үүрд арчих хэрэгтэй МУ ыг ийм арчаагүй байдалд оруулсан буруутангууд тодорхой байгаа шүү дээ, эд нараас салж байж энэ улс орон зөв замруу орно өөр ямарч гарц байхгүй. Өнөөдар ийм хэмжээны байгалын нөөц бололцоотой улс ингэж ядуу амьдрах ёсгүй юм, бид доод тал нь 500$ ын орлоготой байж хэвийн амьдарна.

иргэн [139.5.219.109] 2023-07-17 23:27:07

Хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад улс төрд орж хулгай хийж сайхан амьдрахаас өөр арга байхгуй

Сонгуулийн боловсрол чухал байна [202.179.21.231] 2023-07-17 17:48:39

Сонгуулийн боловсрол их чухал байна эхнийх 2т хуулийн тогтолцоо 3т энэ орон нутгийн засаг захиргаа бас байна. Энэ бүгдийн харахад дээд боловсрол гэдэг үгийг энэ анкет дээр тодосгох хэрэгтэй доктор профсор ийт зэрэгтэй 1ээс дээш гадаад хэлтэй хүнийг дээд боловсролтой гэмээр байна. Урьд энэ тийм байсан санагдах юм. Одоо бакалавар болоол бол дээд боловсрол гээд байхын баахан дээд боловсролтой бүдүүлгүүд диплом худалдаж авсан хэзээ хойно сурсан гарууд зөндөө байнаа хуучин дээд мэргэжил гэдэг байсан дунд гэх мэт дундын нарийн мэргэжил гээд дээд сургууль төгссөнийг нь дээд мэргэжилтэй гэмээр байнаа шүү ялагмаар байна зүгээр мэргэжилтэй хүн гэж өөрийгөө бодно. Тэрнээс дээд боловсрол гэж шал өөр зүйл

irgen 923 [122.201.21.164] 2023-07-17 16:56:25

tord suusan buzar hulgaichdaas bolj zaluus harid booloor amidarch baigaa shvv

төр шиг төртэйсэн болдоо [66.181.187.169] 2023-07-17 16:34:25

ЭНЭ сайхан эх оронг минь төр бараадсан луйварчид луйвардаад дуусгаж байНА ДАА

Зочин [202.126.88.176] 2023-07-17 13:10:29

Танай админ гэж үглээ улны мал бнаа. Дандаа гоншигнож байхын, өндөр орлогтой залуус зөндөө л бндаг.

Хохинээ [202.9.46.142] 2023-07-17 12:54:47

Ул шалнуудаарааа нэрлүүлдэг болтлооо баян ядуу гарсан байж нам дагасан өлөн эр эм цүнх бөгсчингүүүд л бүх боломжииг тонож ард түмэн боломжооо дээрэмдүүлсээрл тэмцээд хулгаачуудад хангалтай ял хөрөнгиин хураадаг болгож чадахгүй ул шалууд хохинэээ

Зочин [202.21.108.14] 2023-07-20 13:22:59

Ёстой чиг! Лайк

Нэг зүйлийг санаж яваарай. [66.181.160.47] 2023-07-17 11:47:56

Гадаадад амьдрах хүсэлтэй залуус нэг л юм бод. Та нар Европын улсууд, АНУ, Канад, Австрали, Японы, өнөөгийн хөгжилд ЮУ оруулж БҮТЭЭСЭН бэ? Бүтээхэд нь оролцоогүй хүмүүстэй цаадуул чинь "паразит сорогч"-тэй адилаар хандана шүү. Байнга л цаад хөгжсөн нийгэмдээ ХОЁРДУГААР ЗЭРГИЙН хүмүүс болно. Тэндээ удаан ажиллаж байгаад Монголдоо ирэхэд бас л юм юмнаас хоцорсон байна. Гадаадад сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй хүмүүст бүр хэцүү.

барбаа [103.57.94.244] 2023-07-17 09:38:29

Яана даа манай монгол би нилээд тэндэг мэргэжилтэй хүн уул уурхай барилгын салбар хөдөө аж ахуй гээд миний уулздаггүй салбар бараг үгүй тэнд ажил хийж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь дандаа хөдөө аймаг сумын харъяат байх юм хотынх бараг ажил хийхгүй бэлэнчлээд тэгээд төр засгаа муулаад амаа ангайгаад сууж байх юм

зочин [59.153.86.88] 2023-07-17 09:27:53

МАХН буюу одоогийн МАН -ыг 1990 онд татан буулгаж өмчийг нь улсын болгож бүх намыг нэг гараанаас улс орны үйл хэрэгт оролцуулах байсан юм . хэт хуучинсаг хэт шинэ хоёрын зөрчлөөс одоогийг тонуулч,хулгайч ,авилгач зүсэн зүйлийн хог шаарууд төр засгийн бүх шатанд эрх мэдэлд сууж улс орон хөгжих биш ухарч доройтож байгаа

Тод [66.181.161.206] 2023-07-17 09:12:06

Хөлсөө дустал ажиллаад амьдарах боломж Манайд бий Ганцхан залуус залхуу бас бэлэнчлэх сэтгэлгээ нь давамгайлаад Хангүгийг зорьж байгаа ш дээ Жагсаад яах юм

Зочин [59.153.115.251] 2023-07-17 10:36:11

Хөлсөө гартал ажиллаад авч байгаа цалин амьдралаа хэвийн авч явахад хүрэхгүй байна. Тэр боломжийг манай Гишүүд дарга нар хулгайлж байна. Сургалтын сан, ХБ, Эрдэнэтийн, Хөтөлийн, Дархан төмөрлөгийн луйварууд, Төмөр замын вагоны наймаа, Тендерүүд, Гаалийн луйварууд, нүүрсний хулгай, Тариаланг дэмжих сан мэтийн бусад олон арван сан гэх мэт хязгааргүй хулгай луйвар!

Зочин [122.201.31.92] 2023-07-17 09:03:30

Цус урсгахаа байг гэхэд газар тэнгэр доргитол жагсаж байгаад өөрсдөдөө оногдох ёстой юм аа буцаагаад авч чаддаггүй юм бол зугатсан дээрээ

Зочин [79.116.72.192] 2023-07-17 20:57:23

Сайхан хэллээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.