Авлигачдад дасгадаг аймшигт технологи Монголд хэрэгждэг үү?

Aдмин / Нийгэм

Монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадмын үеэр далимдуулан сүрэг авлигачид цээжээ дэлдэн олны өмнө заларч, асарт морилж асар тансаг зураг хөргөө татуулцгаан аархаж байна. Тэдний зарим нь орд газрыг хэнэг ч үгүй хулгайлдаг зарим нь улсын сангаас тоомжиргүйхэн тонодог бүр нэг хэсэг нь түрийвч нэгтэйгээ батлах нь уу гэмээр нутгийнхаа ойгоор мөр зэрэгцэн шаагилдлаа. Өнөөх нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшор, Хөгжлийн банкны, элдэв сангуудыг тоносон гэх асуудал 7-р сард тун намжмал байдалд орж оронд нь Хулан найрагчийн дуулиан үл тасарна…

Шударга хуультай, шүүх засаглал нь цэвэр, хуулиа дагаж мөрддөг улс оронд бол авлигалын хэргийн ул мөрийг гүйцэт шалгаж тогтоогоод холбогдолтой эсэх дээр бүх этгээдүүдийг тогтоогоод цагаатгал, шийтгэл хоёрыг бодит төрхөөр нь ногдуулах сан ч.

Харин Монголд гадаад руу баялгаа хямд түүхийгээр нь зарж цөөхөн улс төрчид хагартал баяждаг шигээ мөн л авлигачин бүлэглэлийнхэн ард түмний нүдэнд хүйтэн царайгаа дасал болгочих гээд энд тэндхийн наадам, асар дотроос булталзах нь сонгууль ойртож, “чөтгөр сэрсэн” тэмдэг гэлтэй Хууль хяналтын байгууллага ялзарч, хувь улс төрчдийн явцуу сонирхол улсын эрх ашгаас ямагт дээгүүр тавигдах тогоо нь уруугаа харсан энэ нийгмийг эрс шинэчлэхгүй л бол өдрөөс өдөрт өнгөө алдаж гундах тусгаар тогтнол, эрх чөлөө газрын гаваар орж мэдэх…


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.14] 2023-08-01 21:40:07

3дах хүчинг сонгоё

Зочин [203.98.76.249] 2023-08-02 13:58:15

3 дагч 2 догч хүчин алга.бийболгох гэхээр нэг л тимэрхүү усан давсшиг болох гээд байна. харин хаантай болбол арай дээрдэх байх. хаанаа залдаг зоолдог болж чадах байха

Хариуцлага хүлээх нь ялгамжтай байна. [192.82.75.41] 2023-08-01 17:16:01

2024 оны СОНГУУЛЬ ойртож байна. Иймд ирж буй жилийн хуагацаанд гай нь таарсан 3-4 дуракийг шийтгээд л болно. Т-л Бадамжунай, Хулан, Гацууртын эзэн, 2-3 бөх. ТЭГЭЭД Л БОЛЛОО.. Бусад "гэмт этгээдүүд" сонгуульд оролцно, нэр дэвшинэ. Ялбал хариуцлагаас МУЛТАРНА, ялагдвал хэнд хичнээн төгрөг гаргаж дэмжиснээс хамаарч хариуцлага ХҮЛЭЭХ ЭСЭХ нь шийдэгднэ.

death to corrupted baastards [103.161.242.179] 2023-08-01 11:03:23

novshnuud


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.