Хотын төв дэх дулааны шугамын шинэчлэл энэ 7 хоногт дуусна

Aдмин / Нийгэм

Нийслэлд өнөөдрийн байдлаар 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна.

Үүнээс Бага тойруугийн нийт 2600 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байгаа аж. Шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллаж мэдээллээ.

Тэрбээр шугам сүлжээг шинэчилж буй ААН-үүдийн өгсөн мэдээллээр шугам өргөтгөн шинэчлэх ажил 90 орчим хувьтай, нөхөн сэргээлтийн ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна гэв.

График хугацаагаараа наймдугаар сарын 5-нд ажлаа дуусгаж, айл өрх, ААН-үүдийг халуун устай холбоно. Тиймээс энэ 7 хоногт багтаан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Хуучин шугам, сүлжээ нь бараг 30 жил болж буй. Тиймээс одоо шугам сүлжээгээ шинэчлээд авчихвал 25-30 жил хэрэглээний халуун усаар таслахгүй гэсэн үг. Мөн шугам сүлжээний шинэчлэл хийсэн тохиолдолд дор хаяж 10 жил зундаа ус тасалж, засвар хийх шаардлагагүй болно гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Нийслэлийн Бага тойруу дахь магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх 1.1 км шугамыг “Есөн талст оргил констракшн” ХХК, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс МУБИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км шугамыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байна. Харин Цэцэг төвийн баруун хойноос Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх 274 метр шугамыг "Хэмжил зүй" ХХК өргөтгөн шинэчилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.