Хоригдлуудаар шарилж устгуулах захирамж өнөөдрөөс хэрэгжинэ

Aдмин / Нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулах арга хэмжээ авахаар болжээ. Эл тушаал өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд “иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, баривчлагдсан этгээдийг нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

зочин [139.5.218.155] 2023-08-02 23:26:15

сайдын тушаал нь хүртэл утга найруулгын алдаатай байна уу? тэдгээрийг гэнэ үү?

Зочин [192.82.84.48] 2023-08-02 19:48:23

Амны хаалт маскаа сайн хийгээрэй!! Шарилжны харшил насан туршийн арилшгүй муухай өвчин шүү!!

Zochin [66.181.161.82] 2023-08-02 16:02:07

Lalruud narsand hereg hiicheed hewteed jargaad bhguie nohoi shig molhuul


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.