АВТОМАШИН ОСОЛДСОНООС ДӨРВӨН ХҮҮХЭД, ГУРВАН ТОМ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ

Aдмин / Нийгэм

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км-т, сумын төвөөс баруун зүгт 36 км-т орших Хуцтын-Ам гэх газарт Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан долоог зорчигчтой суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолджээ.

Энэ ослын тухай мэдээллийг наймдугаар сарын 27-ны 21:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Баян-Өлгийгөөс Ховд руу буцаж явсан “Приус-20” суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, жолооч 38 настай эрэгтэй Б, зорчигч 65 настай эмэгтэй Ш, 37 настай эмэгтэй Д нар 12, 10, 8, 3 настай хүүхдүүд авто машинаас эсэн мэнд гарцгаасан байжээ.

Осолдсон хүмүүсийн бие хүнд байсан тул онцгойгиийнхон тухайн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагт 19:52 цагт хүргэж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.