ЭЗЭНГҮЙ НООРХОЙ УЛААНБААТАРЫН ЭЗЭН БҮР НЬ ХӨДӨӨНИЙХ...

Aдмин / Нийгэм

Улс түмнээрээ Улаанбаатарт амьдардаг, Улаанбаатраас хамааралтай байдаг нь хоттой холбоотой шуугиан бүрээс харагддаг. Хүн бүр хот хөдөөгүй шуугьдаг биз дээ. Энэ зун үер усанд урсах шахсан, зарим газартаа урссан Улаанбаатарынхан бүгд л нэгэн дуугаар хотын захирагч Д.Сумъяабазарыг зүхэв. Одоо залгуулаад их түгжрэл эхэллээ. Бас зүхэх ажилдаа орцгоолоо.

Түгжрэлтэй холбоотой ярьж байгаа хүмүүсийн ганц сэдэв нь “Түгжрэл бууруулна гэж улсын төсвөөс өгсөн 420 тэрбум төгрөг чинь хаачив аа” гэж. Бодит байдал дээрээ Засгийн газраас нийслэлийг “420 тэрбум төгрөгийн татвараа олоод, түүнийгээ хот мэдэж захиран зарцуул” гэсэн шийдвэр. Гэвч 420 тэрбум төгрөг нь нийслэлд татвараар цуглаагүй, тэгсгээд Засгийн газраас 420 тэрбумын эрхийг нь “Улсын төсөв хүндэрсэн учраас...” гээд буцаагаад татчихсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга нь ч иргэддээ хэлэхээс жийрхдэг, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч ийм юм болсон талаар тайлбар өгөх сонирхолгүй. Ердөө л ийм л зүйл болсон нь бодит үнэн. Нийслэлийн нэг сая гаруй иргэд, тэр дотроо учир мэдэх сэхээтнүүд, юмны наад цаадхыг гадарлах, улс төрд ойр байдаг хүмүүс юу болсныг гадарладаг ч Сумъяабазарт муу байдаг юм уу... “Өнөө 420 тэрбумаа яачиваа...” гээд л хар масстай хамтран нийгмийн сүлжээгээр нэхээд, зүхээд өнөөдрийг хүрлээ.

Ер нь нийслэл хотын эргэн тойронд энэ мэт маш олон асуудал байгааг, тэр бүгдийн үнэнийг ард түмэн мэдэхгүй явж ирлээ. Мэдүүлэхийг хүсэхгүй далд хүчин зүйлсийн хайчин галд нийслэлийн удирдлагууд баларч байгаа. Энэ сэдвийг ингэсгээд орхиё.

Харин одоо хүн бүр гадарлах хэрнээ дуугардаггүй сэдвийг энд бичье. Сая баахан аймаг, сумдын тэгш ойнууд боллоо. Ирэх жил энүүнээс олон ой болох сурагтай. Тэдгээрийг тэмдэглэхэд улсын төсвийг хуваариладаг УИХ-ын гишүүд гол дүр нь байцгаана. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд ч аймаг сумдын ойн арга хэмжээнүүдийн гол дүрүүд байна. Тэд бүгдээр тэгш ойтой тэдгээр аймаг сумдад төсөв хуваарилаж, наадмын талбай, 500 метр хүрэхгүй асбальтан зам, хашаа хайс... юу юунд ч улсын төсвийн мөнгийг тарж бутаргахыг таашгүй. Хөдөөд хуваарилан тараах лоббиг хүчтэй хийцгээнэ. Үр дүнд нь Улаанбаатар хот төсөвгүй сүйрнэ. Өнөөх гишүүд аймаг сумдын тэгш ойн индэрт торгон дээлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ ханхалзана... Ердөө энэ.

Сая харав уу, тэднийг тэгж явах хойгуур нь тэдний ажиллаж амьдардаг, бизнес нь хийгддэг, амь амьдрал нь болсон Улаанбаатар хот урсаж, өнөө муу С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хараалган зүхүүлэн шавар шалбаагт унасныг. Мань хоёрын зүгээс “Төсөв нь хангалттай бол... өнгөрсөн 30 жилд жаахан ухаалаг, шударга энэ хотыг удирдсан бол...” гэхээс өөр хэлэх үггүй хөлсөө шувтран хүрз шуудайтай ноцолдов. Өнөөдөр ч махаа зулгаацгааж байна.

Эзэнгүй ноорхой нийслэлд С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёроос өөр хүнгүй юм шиг, энэ хотын эзэн бүр нь хөдөөнийх болоод явчихдагт л зовлон нь байна. Үүнтэй маргах хүн байна уу. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч, энэ улс орны эдийн засгийн 70 хувь нь эргэлдэж байгаа Улаанбаатарын төсвийн ихэнхийг нь өнөө хотын хөдөөнийнхөн орон нутаг руугаа зөөж байна. Хорин өрхтэй багийн төв дээр 200 хүүхдийн сургууль барьж, жилдээ ганц удаа хаалгаа нээдэг сумын клубыг нь хэдэн тэрбумаар Соёлын төвийн барилга болгон өргөтгөж байна. Тэдгээрийг нь тэгээд бас УИХ-ын гишүүдийн түрийвч болсон жижиг барилга засварын компаниуд бариад байгаа шүү.

Яг үнэндээ жилдээ хоёр үзэгдэж, сонгогчидтой уулзалтаа хийдэг Соёлын төвийн барилгад зориулж Нийслэлийн төсвийг тэр чигээр нь хулгайлаад байхаар Нийслэл чинь асуудлаа яаж шийдэх юм бэ. Цаагуураа өөрийнх нь бизнес болчихсон байдаг орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Улаанбаатарын төсөвт шингээх цаг одоо болжээ. Өнөөдөр нэхээд, сүйд болоод байгаа 420 тэрбумыг нийслэлээс Засгийн газар буцааж авсан нь ийм л учиртай.

Ингээд үр дүнд нь хот эзэнгүй юм шиг, эзэн гэж байгаанууд нь бүгд хөдөөнийхөн болчихсон, тэгсэн хэрнээ амьдардаг хотоосоо чанар шаардан попорч сууцгаана. Шулуухан хэлэхэд хөдөөгийн ард түмэнд саймширч, саналыг нь худалдан авдаг нөхдийн золиос Улаанбаатар хот боллоо. Худлаа гэвэл энэ зун та нар тэгш ой нь болсон аймаг, сумдын наадмыг харсан. Хотынхон тэр чигээрээ байгаа биз дээ. Өнөө төсөв бүрдүүлдэг, хуваариладаг, мэддэг хүн бүр тэдгээр тэгш ойнуудад “Би энэ сумын, энэ аймгийн хүүхэд шүү дээ” гээд торгон дээлтэй очоод сууцгаачихсаныг. Тэдний тэр сум аймагтаа аваачиж бэлэглэж байгаа бүгд нь Улаанбаатарыг хөгжүүлэх ёстой мөнгөнүүд байгааг. Үүнд хамгийн үүрэг рольтой нь Нутгийн зөвлөлүүд. Аав ээж, эмээ өвөө, удам судартаа хайргүй хүмүүс гэж хаана ч байхгүй. Гэхдээ учиртай хандмаар байна. Учир нь юу гэвэл “Нутгийн зөвлөл” нэрээр Монголын эдийн засгийн гол төвөө самран доройтуулж, мөнгө хөрөнгийг нь цөлмөдөг.

Өнөөдөр та бүгдээрээ хөдөөнөөс нийслэл Улаанбаатартаа эргэн ирцгээлээ. Баруун талд Эмээлтийн шалган даваад л түгжрэл зовлон. Зүүн тал Баянзүрхийн товчоогоор орж ирээд л “Яагаад тэгш сондгой гээд гэр рүү минь явуулахаа байчихав аа...” гээд фэйстээ, твитертээ бичээд, машиныхаа цонхоор хараал урсгаад эхэллээ. Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Амьдарч, амьжиргаагаа залгуулж, бизнесээ тэлж, сайн сайхан амьдарч байгаа Улаанбаатартаа эзний сэтгэлээр хандаж чадахгүй байгаа та бидний буруу. Яг ийм сэтгэхүйтэй байгаа та бидний сонгосон УИХ-ын гишүүд, төр засгийг удирдаж байгаа хүмүүс, тэдэнд үйлчилдэг “Нутгийн зөвлөл” хэмээх мафийнхны буруу.

Өнөөдөр өгөрч гандах зам дээрээ дүнсийж байгаа аймгийн наадмын талбайг хэдэн тэрбумаар Хэнтий, Говь-Алтай, Архангайд барих ямар шаардлагатай байсан юм бэ. Тэр их мөнгөөр түгжрэлийн асуудлаа шийдэхэд нэмэрлэх нь зөв байгаагүй юм уу.

Удахгүй утаа эхэлнэ. Бүр урьдын урьдынхаас аймшигтай ихээр утаан дунд улаанбаатарчууд энэ өвлийг авах нь тодорхой болсон. Яагаад гэвэл өнөөх сайжруулсан түлшний үйлдвэр чинь Хятадын хогоор барьсан, тэрийгээ монголчлон байж өнгөрсөн өвлийг давсан, өнөөдөр нэг мөр зогссон. Энэ үнэнтэй эвлэрцгээ. Тэгш ойгоо хийсэн тэдгээр аймаг сумдад 300-400 дуучин хуурчин аваачиж цэнгэн хөгжилдсөн төсвөө хагас коксжсон нүүрсэндээ зарцуулсан нь зөв байгаагүй юм уу.

Яг үнэндээ, энэ зун 100 жилээ хийсэн дөрвөн аймаг, 40 гаруй сумдын ойд үрсэн мөнгөөр та нар эзэн нь байгаа Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулчих байсан шүү. Эсвэл нийслэлчүүдийн түгжрэлийн төв цэг болсон Сүхбаатарт дүүрэгт түгжрэлийг эрс бууруулах гүүрэн болон нүхэн гарц, дугуйн зам, гэрлэн дохионы ухаалаг зохион байгуулалтыг хийчих байсан шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Одоо амьдарч байгаа Улаанбаатараа хар!!! Эзэн нь байх ёстой та нарын хөдөөнийх байгаа сэтгэхүйн чинь төлөөс, бас гай. Өөр буруутныг хайх хэрэггүй. Та нийслэл хотдоо эзэн шиг нь бай, эзэн шиг нь ханд. Та бол хөдөөнийх биш хотын хүн, Улаанбаатарын иргэн шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.13] 2023-08-30 14:49:18

1997 оноос оркуудын нүүдэл эхлэж 2005 он гэхэдУБ хотын 50%ыг эзэлсэн байлаа одоо бол 100 хувь оркуудын хот болов

Та өөрөө монгол үндэстний нэг хэсэг мөн үү? [66.181.160.42] 2023-08-31 11:19:23

Одоо тэгээд яахав дээ. Монголчууд чинь л Улаанбаатарт ирж амьдарч байна. Ийм л улсад, ийм л хотод бид бүгдээрээ амьдарч байна. Монгол хүн байж Та монголчуудаасаа гутаад ичээд байгаа юм уу? Та чинь ийм л үндэстний нэг хэсэг нэгж байгаа байхгүй юу. Үүнийгээ ойлгоогүй явж байгаа юм биш биздээ?

Эрхэм хөдөөний малуудаа.!!! [117.136.33.223] 2023-08-30 08:58:25

Хэнч та нарыг дуудаагүй ,залаа үгүй шүү.! Хүний нутагт ирчихээд хүрз барьсан хулгайчаас долоон дор аашилдаг . Соёл үгүй заваан залхуу лалрууд минь хэрүүл хийж хуцаж байхаар сайн дураараа нутгаас минь зайлцгаа!!! Та нар шиг новшнууд хэнд ч хэрэггүй шүү.!

Зочин [59.153.113.57] 2023-09-01 23:45:03

Яг үнэн заваан балиар оркууд зайлцгаа хотод хотынхон л амьдарвал сэргэнэ

Өөрөө Хүjээний хятадуудын удам уу? [66.181.160.44] 2023-08-30 10:28:53

Монголчуудыг Улаанбаатараас яв гээд байхыг бодвол өөрөө нийслэл хүрээний хятадуудын удам уу гэсэн сэрдлэг орж ирээд байх юм. Яанаа?!?

Зочин [66.181.161.244] 2023-08-30 04:38:22

Хөдөөнийхийг үзэн ядсан хүмүүс. Үндсэн хотын 30 оны хүн амын тооллогыг хараарай. Хэд нь монгол хэд нь хятад. 100 мянга шүү. Цэдэнбал 50 онд хөөж гаргасан хятадын тоог хар, 10мянга. Хар хэлдэгдүүлтээр нийт 35к хүн, үүнээс ихэнх нь монгол. Үлдсэн хятад хаана байна Улаанбаатарын суурин иргэд. Статистикийн тоо нэт.д бүгд байгаа.

Haha chii zugeer l hotoos mine zail [117.136.33.223] 2023-08-30 08:54:35

Hytad bna uu Mongol bna uu cham shig haltar orkod ymar hmaa bna. Huzalgui nutagtaa ochij amidar hen ch chamaig duudaagui dallaagui shuu.

зочин [103.57.92.144] 2023-08-30 07:22:54

байрныхаа цонхоор хогоо шидэхээ байчих гэж байна сөхөө төлчихөөд лифтээр үйлчлүүл гэж байна угаадсаа гудамдаа асгахаа байчих гэж байна хувцасаа угаагаад усанд ороод муухай үнэрээсээ салчих гэж байна гудамжинд шүлс нус цэрээ хаяхаа больчих цаасанд хаяад хогийн саванд хийгээд сурчих л гэж байж хэтэрхий хар амиа хичээсэн өөдгүй байхаа больчих нийгэмш тэгж яривал сэлэнгэ ховд гэх мэт аймгуудаас баахан манж хятадын цустай шинжийн царайтай хүмүүс их ирдэг шүү хотынхон бол ихэнх нь төв өвөрхангай дунд говийн угшилтай хүмүүс байдаг юм даа

Зочин [66.181.161.244] 2023-08-30 04:29:04

Иргэдийн дуу хоолойг хар масс.

Солиорхоосоо өмнө хэний удам гэдэгээ сайн шалгаарай. Кх! [66.181.180.189] 2023-08-30 03:23:27

Өөрийшөө хотынх гээд байгаа баагийнууд хэний удам бол? 1921 онд Өргөө хотод 80.000-хан оршин суугч байсан. Үүнээс 10 хувь нь оросууд, 40-өөд хувь нь хужаа нар байсан. Үлдэж байгаа 50 хувь буюу 40-хөн мянга нь монгол байсан бололтой. Иймд одоогийн улаанбаатарчуудын дийлэнх нь ХӨДӨӨНӨӨС хотод нүүж ирсэн монголчуудын удам юм.

Hodooniihon sain duraaraa nutagruugaa zailtsgaa [117.136.33.223] 2023-08-29 23:37:29

Hodoonii atsnuudaa hench ta nar shig zavaan novshnuudiig ir gej uriagui, duudaagui heden malaa barsan nutagtaa amidarch chadahaa bolson zolbinguud onoodor hotoor mine duurlee. Odoo sain duraaraa nutagruugaa butsatsgaa end ta nariig bagtaah oron zai baihgui, ta nar ch hiih ajil baihgui.!!!

Иргэн [202.9.46.18] 2023-08-29 17:40:25

Хотын соёл гэдгийг тогтоох хэрэгтэй.Тооноороо хогоо хаядаггүй байж хотод цонхоороо хогоо хаяж.машинаараа чөлөөтэй хотод түгжрэлд нэмэр болж Хот хөдөөг хослуулдагийг дүрэмтэй болгоочээ

Бүгдээрээ л хөдөөний гаралтай монголчууд ш дээ. [66.181.160.103] 2023-08-29 16:59:15

Хөдөөнөөс ирсэн хүн бүр бүдүүлэг хойрго БИШ. Манай өвөг дээдэс 1930-40-50-60-д оны үед л хөдөөнөөс орж ирсэн, бас л "хөдөөний хөөсөн мантуу" гэж дуудагдаж байсан байлгүй.. Иймд хотынх гэж битгий БАЯРХ. Харин одоо УБ хотдоо яаж 21-р зууны ИРГЭН ШИГ оршин суух уу гэдгээ л бодож хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ.

Хөдөөний гаралтай байж битгий баярх. [66.181.160.42] 2023-08-31 11:48:33

Та чинь ӨӨРӨӨ монголчуудын л нэг хэсэг шүү дээ. Та ч гэсэн, таны настан дээдэс чинь гэсэн дээхэн үед Улаанбаатар хотод "золбин" царайлаад ХӨДӨӨНӨӨС нүүж ирсэн байлгүйдээ. Та нар чинь тэгээд одоо "хот манайх" гэсэн далбайн дор бусдыгаа гадуурхаж байгаа юм уу? Эрт нүүгээд ирчихсэн болохоор БАЯРХААД байгаа юм уу?

Bitgii huzaad bai [117.136.33.223] 2023-08-29 23:34:19

Hoinoos ireed hot miniih gegcheer zolbin sda mine nutagruugaa zail

Иргэн [103.212.119.160] 2023-08-29 23:14:51

Нэг нэгэндээ гай болохгүй амьпрах гэдгийг огт ойлгодоггүй хөдөөнөөс орж ирсэн нөхдүүд маш их байна!!!

зочин [59.153.114.253] 2023-08-29 16:34:19

чи хотын иргэн нь үнэн юм бол хотоо хот шиг цэвэрхэн байлгачихаад хөдөөний хүмүүс рүү чулуу хая за хөдөөний айлын хотноос заваан хогоороо дүүрэн байжээж ,,,,

Зочин [103.212.119.133] 2023-08-29 15:09:25

Ерөөсөө хөдөөнөөс ирсэн бүх хүмүүсийг толгой дараалан нутагт нь буцаая. Тэгж байж Улаанбаатарын утаа, түгжрэл хоёр зэрэг буурна. Энд ирээд хийсэн ажилгүй, өдөржин өр зээл тавьж байж авсан Приусээ унаад л замын бөглөөс болоод тэнэгтээд байх юм. Юм болгоныг эсэргүүцнэ. Эд нар хэзээ ч хотжихгүй, хотын соёлд хэзээ ч суралцахгүй. Дээд зэргийн бүдүүлэг зэрлэгүүд чинь энэ хөдөөнөөс ирсэн нөхдүүд байна. Аль болох хурдан л буцаая. Нэгэнт Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөв эдэлж чадахгүй байгаа юм чинь үүргээ ухамсарлаад буцсан нь дээр

Зочин [66.181.161.165] 2023-08-29 14:00:52

Энэ чинь л нөгөө сонгуулиин тогтолцоотой холбоотой болчихоод байгаа юм хөдөөнии тойргыг хэдэн аймаг хамарсан том тойрог болгоод нилээд олон хүн нэр дэвшдэг болчихвол захын хүн очоод бэлэг тараагаад санал авчихдаг байж чадахгүй Зүгээр л өөрсдиин суртчилгаагаар санал авдаг тухайн тойргын ард түмэнд барилга байшин барьж өгдөг хүн биш улс оронд хэрэгтэй хууль баталдаг гишүүдтэй болмоор байгаа юм Жижиг тойрогтой байгаа нь жалга довны үзлииг гааруулж ямар ч булхайтай нөхөр байсан бэлэг тараагаад сумандаа байшин бариулаад л сонгогдчихож байна

Зочин [202.126.88.126] 2023-08-29 11:29:05

429 terbum tataagui ee 269 terbumiig ni l zartsuulsan gej soliorch baina lee. UB hotiin irgen bvr l socialaar sanal bodol heruulee helj baina. Uunniig tusgaj avch ajil bolgoh hun no Sumiya. Chadahgui bbaigaa uchir zaigaa tavij ogoh heregtei

Иргэн [66.181.191.86] 2023-08-29 10:57:05

Хөдөөнөөс хүн бү л ирнэ шдээ!!!!!! Харин хүн бүр өөртөө Гэр оронгадуур явсан ч хаан ч байсан хогоо бүү хая шил усны саваа хаана ч бү хая !!!!!! муухай үг биигий урсаг !!!!!!!!амнаас гарсан үг бүр чинь Хүн таныг Хариуцалгатай байцагаа !!!!!! дарагийн амьдрал Таны ямар байдалаас болдог шүү !!!!!!!!!????????


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.