Тэгш, сондгойгоор хязгаарласан эхний өдөр замын хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний газрыг чөлөөлөхөд нийт 195 нэгж талбар өртөх тооцоо судалгаа гарчээ.

Чингэлтэйн өргөн чөлөөний хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бол үлдсэн гурван өргөн чөлөөний ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.

Мөн Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан.

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.65] 2023-08-30 11:21:38

Битишо

Bold [66.181.161.172] 2023-08-30 09:41:39

Үргэлжлүүлээд сайн байна.

Зочин [66.181.160.71] 2023-08-30 06:52:01

Хүмүүсээс авто зам ашигласны татвар нэртэй авдаг мөнгөнөөсөө жилийн 48 энэ 20 хоногийн 68 өдрийн хувийг буцааж олгоно уу.

Зочин [202.9.46.146] 2023-08-29 18:13:04

Сахйан ба шүү. 50% буурсан шүү 20 хоног биш 2 жил хэрэгжүүлээрэй

Зочин [45.117.35.9] 2023-08-29 22:13:11

Yioy tani shg bdltoi hvmvs ert uhersei

hjfdhjfdhjfhjdf [202.131.251.98] 2023-08-29 17:54:14

Бүр мөсөн хэрэгжүүлэх хэрэгтэй,

Зочин [203.98.76.249] 2023-08-30 09:39:56

ченж мал байна даа. удахгүй зээлийн машинаар хот дүүрээд дахин таг болно. хий үрэгдэж байгаа энэ их утаа түгжрэлд хийссэн мөгийг нөхөн төлүүлэх хэрэгтэй

Зочин [45.117.35.9] 2023-08-29 22:13:28

Zail2 dndaa mal hvmvvs


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.