Тээврийн хэрэгслүүдийн 88 хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна

Aдмин / Нийгэм

Манай улсад бүртгэлтэй автомашины 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Энэ оны хоёрдугаар сарын нэгнээс 6 дугаар сарын 15 хүртэл хийсэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн дүнд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1.264.000 байснаас сүүлийн 4-5 жил техник, хяналтын үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй 204 мянган тээврийн хэрэгслийг хасжээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг цэгцэлж, өөрийн хүсэлтээр 35 мянган тээврийн хэрэгслийг хасуулснаар татварын өр үүсдэгийг цэгцэлж, бүртгэл, мэдээллийн тоог бодит болгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын өнгийг солиход 47 аж ахуй нэгж үнийн санал ирүүлснээс хамгийн хямд нь 29 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Одоогоор 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаараа солиулсныг ЗТХЯ мэдээлэв.

Б.Оюундэлгэр

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.98] 2023-08-30 23:02:55

Одоо зөв шийдвэр гаргаж хуучин онтой буруу хүрдтэй машин хөдөлгөөнд орохыг хорио.нийслэл чинь 0 зогсолт хийхэд бэлэн боллоо.олны эрх ашгийг бод.

Зочин [202.126.89.225] 2023-08-30 17:41:29

Huuh manaihan chini shine mashin unadag bolsiin bna shdee

Tst [202.126.88.145] 2023-08-30 15:21:18

Миний машин 1991 оны HILUX 130 2002 орж ирсэн 2007 онд надад ирсэн би доо 60 настай миний машин маш сайн жил бүр татвараа төлж техникийн үзлэг оншилгоонд ордог бүх зүйл хэвийн бензин тос идэргүй жилд 3000-10000 км явдагдахиад 20 жил явах боломж бий япон 100 жил эдлэх машин үйлдвэрлэдэг гэж сонссон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.