ТҮЦ-ний худалдагчийг дээрэмдсэн хэргийг 15-23 насны хүүхэд, залуус үйлджээ

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас 2023.08.28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан баривчилсан байна.

Тодруулбал, уг хэргийг 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2023.08.29-ний 23:30-д дайчлан баривчилсан аж.

Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн 2 үйлдлийг тогтоогоод байна. Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.254.123.52] 2023-08-30 20:36:18

Hulgaich narin gal huliig ni huga shaah heregtei

Зочин [203.98.76.249] 2023-08-30 15:58:32

наадуулаа мохол мөшгөлгүй болгож дуусга


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.