ОН ГАРСААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР БАГА НАСНЫ 425 ХҮҮХЭД ӨРТЖЭЭ

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийн зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед хүүхдийн аюулгүй байдалд зайлшгүй анхаарах нь чухал. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хүүхдээр нь хичээл, цэцэрлэгээс нь авхуулдаг, цаашлаад асран хамгаалагчгүй сургуульд явуулах асуудал их байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхдүүд осол гэмтэлд өртөх, бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард зам тээврийн осолд 86 хүүхэд өртсөн. Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн.

Ослын улмаас нийт 435 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, гэмтээд байна. Нөгөө талаас хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрэм журмыг сахих чадвар сул байдаг. Ийм ч учраас жолооч иргэд сургуулийн бүс орчимд аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцох нь чухал" гэлээ.

Түүнчлэн их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс "Хичээл Эхэллээ" арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аян наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.