5 жилийн хугацаанд 133 таксины жолооч хүний аминд халдаж, 60 нь хүчингийн гэмт хэрэг хийжээ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр амьдралаа залгуулахын тулд хэн хүнгүй л зүтгэж байна. Түүн дотор машинтай хэн ч хийх боломжтой ажил нь таксинд явах юм. Өөрөөр хэлбэл та машинтай л бол гараа өргөөд зогсож буй хэнийг ч суулгаад хүссэн газар нь хүргэж өгөх боломжтой.

Гэтэл сүүлийн үед таксинд явдаг жолооч нар хэрэг төвөгт орооцолдох нь ихсэх болов. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн 89.2 хувь буюу талаас илүү хувьд жолооч өөрөө холбогдогчоор тогтоогдсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн эрсдэл бидний эргэн тойронд өндөр байгааг харуулж байна.

Цагдаагийн байгууллагад 2018 оноос хойш энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой буюу таксины жолооч холбогдсон болон хохирсон 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Ингэхдээ 2018 онд хамгийн их буюу 1060, 2021 онд хамгийн бага буюу 247 бүртгэгдсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд 3119 таксины жолооч гэмт хэрэг үйлдэж, 133 нь хүний аминд халдаж, 60 нь хүчингийн гэмт хэрэг хийжээ.

Тийм учраас хувийн таксинуудыг цэгцэлж, бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.


Сэтгэгдэл

Н.Тунгалагцэцэг [202.9.40.157] 2023-10-12 10:30:55

Би таксийн жолооч! Таксийн жолооч болгон алуурчин биш! Мунаг тэнэг биш! 10 зорчигч тутамд 2;3 н үл бүтэх нөхөд таардаг шүү! Дээрлэхүү, туулсан замынхаа мөнгийг өгөхгүй гүрийдэг, худал үнэн заль гаргаж зүгээр үнэгүй хүргүүлэхийг бодсон, эвгүй нөхдүүд бий бий! Эр эм ялгаагүй! Ямартаа л:- би өдөррр бүр ингэж явдаг гээд 2км гарсан газар 1000 төг шидчихээд буудаг бүсгүй нэг бишийг үзсэн шүү!!! Ер нь бол үйлчлүүлэгч өөрөө зөв харилцаатай ,зөв хүмүүжилтэй, соёлтой байвал тийм ноцтой асуудал үүсэхгүй гэж бодож бна.

Kkk [73.134.123.123] 2023-10-12 01:09:33

2004 ond neleen halaalttai hotiin tovoos taxi bariad horoolol etses hurguulsen um.neg harsan bur 1 horoololiin deeguur ger horoolliin hoino avaachsan bdag um.guih shaham bj gertee hurguulj bsan.deer n sogtuu.taxi nii joloochid itgeltgui um bilee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.