СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хонконгоос хуурамч Iphone-15 утас олноор оруулж ирж байна

Aдмин / Нийгэм

"Apple" компанийн Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжинд орон нутгийн иргэдэд "Iphone-15" загварын гар утсыг санал болгож, онлайнаар захиалга авч байгаа бөгөөд хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж буй.

Сүүлийн үед Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тооны баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилуулсан иргэд тус Ерөнхий консулын газарт хандах болжээ. Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютер компаниас авсан гар утасны хайргийн лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн байв.

Иймд та шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютер болон компанийн баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас анхаарууллаа.

С.Саруул

"Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.