Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв хэрэгтэй байна

Aдмин / Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг эхчүүд мэдээлэл хийлээ.Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамруулна гэж яриад Монголд арван жил болсон. Гэвч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрх яригдахгүй, шийдэгдэхгүй хоцроод байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн нийгмийн тогтолцоо муу байна. Эдгээр хүүхдүүдийн нийгмийн хэрэгцээг хангах, дэмжлэг үзүүлэх, сурч хөгжих орчныг бий болговол жирийн хүүхдүүдээс ялгаагүй. Боловсролын яамнаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдсэн гэж байгаа боловч бодит байдал дээр хэрэгжилт муу байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд энгийн сургуульд сурахад тохирсон орчин бүрдүүлээгүй, туслах багш, тусгайлсан хөтөлбөр байдаггүй.

Тусгай хэрэгцээт хүүхдүүд өдөр бүр сэргээн засах үйлчилгээнд орох шаардлагатай байдаг. ЭМЯ-наас сэргээн засах үйлчилгээг улиралд арван удаа үзүүлдэг. Энэ үйлчилгээг урт хугацааны тусламж үйлчилгээнд оруулж өгмөөр байна. ХНХЯ хүүхэд харах үйлчилгээний стандартыг эргэн харах хэрэгтэй.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан хороо болгонд эмнэлэг байдаг шиг хөгжлийн төв бий болгох хэрэгтэй байна. Манай улсад 11300 тусгай хэрэгцээт хүүхдүүд байгаагаас 4500 орчим нь боловсролын үйлчилгээнээс гадна оршдог. Төрөөс эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож өгөөч хэмээн хүсэлт тавьсан ч хэрэгжилт удаан байна хэмээв.


Сэтгэгдэл

зочин [66.181.191.236] 2023-10-12 22:33:11

Монголд 390000 орчим өндөр настан одоо байгаа ба цаашид улам ихсэх нь тодорхой тул орчин цагийн стандарт шаардлагыг хангасан ахмад настны асрамжийн газруудыг УБ болон аймгуудад олноор байгуулах хэрэгтэй байгааг төр засаг анхаараасай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.