“Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг ирэх сард нээхээр төлөвлөж байна” гэв

Aдмин / Нийгэм

Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг улсын комисс хүлээн авч байгаа бөгөөд ирэх 11 сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 24 цагийн үйл ажиллагаатай болгох бэлтгэлийг Хятадын талтай хамтран хангаж байгаа талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээллээ.

Харин Алтанбулаг боомтын зорчигч тээврийн терминалыг ирэх сард нээх товтой байгаа аж. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтад Asian Development Bank Mongolia 6.4 сая USD-ын санхүүжилт олгож байгаа аж.

Түүнчлэн Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын мэдээлснээр, боомт дагасан автозамын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Харин төмөр замын барилга байгууламжид олон улсын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.