МОНГОЛЧУУД УУЛ УУРХАЙН БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ ЦАГ ХЭЗЭЭ ВЭ?

Aдмин / Нийгэм

Хувьчлал нэрээр хуучин нийгмийн хөрөнгийг үрэн таран хийж, шинэчлэл нэрээр шинэ цаг үеийн боломжуудыг хулгайлж хөлжсөн олигархи улс төрчдийн нохой санааных нь өчүүхэн шүлсээр голоо зогооцгоох монголчуудын аж амьдрал улам л доройтсоор. Ядуу нийгмийн үр дүн хүчирхийлэл байдаг нь харамсалтай.

2023 оны эхний улирлын тоо мэдээгээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 51.8 хувь нь Улаанбаатар хотод, 48.2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн бөгөөд 201 буюу 46.9 хувь нь согтуугаар, 33 буюу 7.7 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгджээ Ажилгүй эрчүүд архидан согтуурч улмаар хүчирхийлэл үйлддэг. Ахуйн ядуурал сэтгэлгээний доройтол руу оруулж байна.

Хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд эхлээд нийгмийн соён гэгээрүүлэх бодлого хэрэгтэй гэдэг ч яг үнэндээ өнөө маргаашийн аж амьдралаа арай ядан аргацааж байгаа хүмүүст ямар нэг гэгээрэл, сэхээрэл ярих боломжгүй юм. …Ер нь хүний эрхийг хязгаарлах гол арга бол хүнийг өмчөөс нь салгах явдал юм.

Манайд энэ үйл явц нэлээд амжилттай явагдсан. Хүнийг өмчөөс нь салгасан. Тиймээс тэр хүн ямар ч эрхгүй болж байгаа юм. Яагаад гэвэл эн тэргүүний хэрэглэх зүйлээ алдаж байна. Энэ бүхнийг баталгаажуулахын тулд, хамгийн гол нь, хүний эрхийг хангахын тулд тэр хүнийг өмчтэй болгох, эрхийг баталгаажуулах ёстой.

Олон нийтийн дунд чөлөөт зах зээлийн тухай ойлголт засгийн газрын үйл ажиллагаанаас болж буруу ташаа ойлгогдон ардчилал идээшлээ олоогүй байхад ард олон түүнд эзэн болохоос татгалзах аюул учирч байгаатай холбоотой. Товчхондоо Монголчууд баялгийн жинхэнэ эзэд нь өөрсдөө, ямар нэг сайд дарга нар биш гэдгийг яс махаараа ойлгоцгоосон. Одоо эх орондоо эзэн байх эрхийнхээ төлөө ул суурьтай тэмцэх, эрх чөлөөгөө хамгаалах, баталгаажуулах, алдсанаа эргүүлж авах цаг болов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Баяраа [139.5.216.179] 2023-10-19 09:38:43

Өөрдийгөө.амьдралаа зөв авч явах.үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх.нэгнээ хүндэлж сурах эх оронч үзэлтэй байх .хууль эрх зүйгээ хүндлэдэг.хөгшин залуугүй улс төрийн боловсролоо дээшлүүлэх.амьдралд мөнгө маш их хэрэгтэй ч эх орон газар шороо улс орноо эхэнд тавьдаг болох л хэрэгтэй дээ гэж боддог доо

ZAP [23.239.14.52] 2023-10-17 07:17:50

ZAP [23.239.14.52] 2023-10-17 07:17:47

Зээлээ төлөх хүмүүс Монголд хэрэгтэй байна. [66.181.181.227] 2023-10-16 20:08:46

Мөдгүй. Учир нь уурхай нээх нь МАШ үнэтэй. Гэтэл Монгол нь хөдөлмөрийн хүч МАГ цөөн. Тавьсан өрөө төлтөл татвар төлөгчдийн хэдэн ҮЕ хэрэгтэй.

Зочин [202.9.46.202] 2023-10-16 12:55:00

Хүлцэнгүй хонин сүрэг шиг байвал хэзээ ч байгалийн баялагийнхаа эзэн болж чадахгүй. Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй ус ширгэдэг жамтай.

Onoch [202.5.202.2] 2023-10-16 10:13:48

УБ-ын хойт талаар байгаа гэр хорооллоор хүмүүс бараг орохгүй. Тэнд ямар амьдрал байгааг нэг л харахгүй байх шиг байгаам. Архи уусан өдөр хоног өнгөрөөсөн л амьдрал. Яагаад тэгдэг гэхээр мөнгөгүй хүн хийх юмгүй болчихдог. Тухайн байгаа нөхцөлдөө амь аргацааж эхэлдэг. Ганц жаргал нь архи л байгаа. Архи бол нийгмийн үзэгдэл. хүмүүс ажилтай орлоготой, орлого нь амьдралд нь хүрэлцээд илүү гараад эхлэхтэй зэрэг л бүтээн байгуулалт хийдэг. энэ их энгийн үнэн. Харамсалтай нь манайхан уул-уурхайгаа аваад явдаг, мөнгө эргэж оруулдаггүй гадаадуудад өгөх юм. Уг нь зарсан мөнгө нь эргэж монголдоо орж ирж байвал тэр чинь жинхэнэ хөрөнгө оруулалт. юун гадаадын хөрөнгө оруулалт вэ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.