Яармагийн замын эвдэрсэн хашлагыг актлана

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийг зорчуулах зорилгоор Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөх болсон талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээний хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан. Нисэхээс Яармагийн гүүр хүртэл 6.6 км, нийт 10 автобусны буудал байдаг. Тус зам дээрх нэгдүгээр эгнээний хашлагатай холбоотой 12 осол, долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн, ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гарсан. Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагагүй хэсгүүдэд тавьсан нэгдүгээр эгнээний зарим хашлагыг чөлөөлнө.

Гэхдээ шаардлагатай хэсэг дээрх хашлагыг үлдээхээр болсон. Жишээлбэл автобусны буудал, сургуулийн орчин гэх мэт. Мөн том машины эргэх хөдөлгөөнд саад учруулах хэсгийн хашлагыг авна. Энэхүү хашлага нь 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй. Ирэх жилээс замын хөдөлгөөнийг хянах камеруудыг байршуулна. Яармагийн зам дээр 3,800 гаруй метр хашлага хийсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000 метрийн урттай хашлага байгаа. Үүнийг тодорхой газруудад байршуулна. Гэхдээ чөлөөлж буй хашлагыг хэрэгтэй үед нь ашиглахаар нөөцөлнө. Харин эвдэрсэн хашлагаас ашиглагдах боломжгүйг актлах болно" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

зочин [103.10.21.32] 2023-10-16 16:44:58

Хятадын хотуудад байдаг, тоталитар дэглэмийн бэлэг тэмдэг болсон энэ төмөр хашлагуудаар далимдуулж мөнгө иддэг нэг арга гаргасандаа, хашлагын оронд тэр мөнгөөрөө сайн камержуулаад өгвөл илүү үр дүнтэй гэдэгийг тэнэг хүн ч ойлгомоор

Зочин [202.126.89.144] 2023-10-16 13:52:47

Дэмий ажил хийж. Төл

Иргэн [66.181.180.87] 2023-10-16 12:21:16

Өөрсдийнх мөнгө угаагч хэрэглэлээ аваад - У..Хүрэлсүх ээ аваад Н.Эхбаяраа аваад Харицалга руу явцагаа МАХН ,МАН ийнхан цүнх баригч үр хүүхдүүтэйгээ Заылцагааа!!!!!!!!!

Зочин [203.98.76.249] 2023-10-16 11:07:47

наад хогоо авч ирж сүйдлүүлж олон хүний маштг эвдүүлсэн хүнийг зардаж иргэний хохиролыг төлүүл

zochin [202.179.15.71] 2023-10-16 10:47:36

zugeer zailuul za zavaarsiin


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.