ЦЕГ: 21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ

Aдмин / Нийгэм

Малчин түмний ажил мундахгүй их. Үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл сааль сүүгээ базаах, хотоо цэвэрлэх, хадлан тэжээлээ бэлдэх, мал сүргээ хариулах гэхчлэн хөлсөө дуслуулсан хөдөлмөрийн үр шимээр хэдэн малаа өсөхийг харах л тэдний жаргал гэлтэй. Эртнээс Монголчууд мал сүргээ үр хүүхэд лугаа хайрлан, нүдлэн өсгөдөг байсан уламжлал өдгөө ч хадгалагдсаар. Гэтэл чин шударга хөдөлмөрийн эсрэг туйлд тэвчишгүй хулгайн замаар амьдрагсад ч гэж байсаар...

Малчин өрхийн санхүүгийн гол эх үүсвэр нь мал сүрэг нь байдаг. Гэтэл хээлтэй малыг бэлчээр дээр нь нядалж, хэдхэн цаасны төлөө хөрш зэргэлдээ айл сахалтаа тонон дээрэмдэж, амьдралаа залгуулах ганц тугалтай үнээг нь нутгийн буурайгаас хулгайлах хүн чанаргүй үйлдэл өнөөдрийн хотонд орсон чоно лугаа хулгайчдаас гарсаар байна.

Манай сурвалжлах баг Төв аймгийн Шарын аманд намаржих нутгийн айлаар зочиллоо. Биднийг 20 тооны үхрийнхээ талыг нь алдаад хөлөө цуцтал хайсан буурай магнайгаа тэнийтэл баярлан хүлээж авсан юм. Учир нь цагдаагийн байгууллагаас хулгайд алдсан малыг нь олж тогтоон, бүрэн тоогоор нь хүлээлгэн өгсөн байжээ. Нээрээ л насаараа хураасан буяныг нь нэг л шөнө атгаг хулгайчид туугаад явсан байхдаа...

Тус хэргийг тодруулбал Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэр, нийслэл орчмын малчин иргэдийн 21 тооны үхэр, 5 тооны адууг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан Дархан-Уул аймагт худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 524 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 128 нэгжээр буюу 19,6 хувиар буурсан. Энэ нь гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тогтоон, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаатай холбоотой юм.

Мөн Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "МАЛ МАХ" нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Тиймээс иргэд та бүхэн мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг төв суурин газарт худалдан борлуулах, тээвэрлэх тохиолдолд заавал мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатай, зарим тохиолдолд малын хулгайчид энэхүү гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэх, энэ асуудлыг хариуцсан зарим албан тушаалтан хуурамч гарал үүслийн бичиг гаргаж өгч, малын хулгайчдыг өөгшүүлэх үйлдэл бүртгэгдэж байгаад тухайн орон нутгийн иргэд өөрсдөө давхар хяналт тавьж хамтран ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн иргэд алдсан, олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх, малчин өрхүүд өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар эзэнгүй, хариулгагүй орхихгүй байх, сүүлийн үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж /чип, байршил тогтоогч, камер гэх мэт/-ийг ашиглах, орон нутгийн мал бүхий иргэд нэгдэх нөхөрлөл, бүлгэм үүсгэж мэдээ, мэдээлэл солилцох, цагдаагийн байгууллагатай байнга мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллах, малаа алдсан тохиолдолд хугацаа алдалгүй нэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна. Учир нь малчид эхлээд өөрсдөө хайж явсаар цаг хугацаа алддаг тал байгааг анхаарах хэрэгтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Малч ухааныг хулгайгаар биш хөдөлмөрөөр үргэлжлүүлнэ.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

Сүхбаатар [202.126.88.77] 2023-10-19 18:38:07

Tsagdaa nar sain bgaa

zochin [103.10.21.34] 2023-10-19 10:02:36

hulgaich ol;son l gene. barisan l gene. yamarch ashiggui. Hulgaich ni hergee huleegeed avsan alsan geed uchuun jil bolj bhad hulgaichaas olj avsan yum alga.

Зочин [203.98.76.249] 2023-10-17 14:23:53

шаршсан хулгайч нар байна даа . эд эрхтэнг нь ОУ-н эрхтэний наймаагаар зараад мөнгийг нь малчинд өг

Дэлгэр [66.181.161.150] 2023-10-17 09:41:26

Ам цагаан тугалах үхэрээ алдаад олоогүйл бн

zochinb [51.89.4.135] 2023-10-17 09:31:30

zurgiin oruulaach ner ustain hudal medeelel ch yum biluu

Сэлэнгэ [202.179.21.252] 2023-10-16 21:59:11

Малын хулгайчдыг улс орон даяар овог нэр,зурагтай нь зарлах хэрэгтэй.

Зочин [202.55.188.98] 2023-10-16 18:43:55

Идэш хоолондоо явхаар нөгөө малын эмч нь байхгүй, хэцүү юм билээ. 30-40 км явж сумын төв орж эмчээс бичиг авна. Тухайн малын мах эрүүл эсэх нь хамаагүй мөнгө л хураах нь гол. Гарал үүслийн бичиггүй бол товчоон дээр торгуулна.

Ard [202.9.47.25] 2023-10-16 18:22:20

Сайн байна нэгч гэсэн иргэниии хөрөнгииг хулгаачдаас буцаасан харин энэ нам дагасан өлөн хулгаачууд ард түмнии монголын баялгииг тондог нь хууль сул хүчгүй байгаагиинх хатуу ял өгдөгл болх хэрэгтэй лалруудад

Зочин [66.181.166.196] 2023-10-16 15:22:51

Малын хулгайч малчин хоёр чинь үндсэндээ нэг болоод удаж байна ш дээ, малын хулгайн эх үүсвэр нь хариуцлагагүй шуналт малчин ш дээ

ganbaatar [43.242.243.205] 2023-10-16 19:15:42

tiim bj magadgui.hamsaatnuud boltsin bdums hig bnle.malin hulgaichdig medee medeelleer hangadag.haju hawirganiha ailiig ezentei eseh hun bul chadal ymarhuu eseh mal ni golchlon haaguur bilcherledeg eseh geed gur bilchdeg


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.