"Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барихыг хязгаарлана"

Aдмин / Нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалтыг оруулж ирж байгаа. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ гол, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгажилтын ажил төлөвлөлтгүй бетон ширэнгэн хорооллыг үүсгэсэн. Яармагын дэнж орчмын орон сууцны хороолол ерөнхий төлөвлөгөө, хотын стандартгүйгээр мөн бетон ширэнгийг үүсгэлээ. Бид Сүхбаатарын талбайгаас 800 км-ийн зайд байгаа Дөлгөөн нуур орчмыг бетон ширэнгэ болгоод алдаж байна. Цаашлаад Дэнжийн мянга руу бас үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, архектектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдож байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах. Цаашлаад нэгэнт төрөөс олгогдсон зөвшөөрөл бүхий газруудыг өөр хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад стандартын дагуу шилжүүлэх байдлаар хоёр дахь хүндрэлтэй асуудлаа тогтоон барих зохицуулалтын энэ анхдагч хуулийн төсөл болон дагаж байгаа хуулийн төслөөр оруулж ирж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.43] 2023-10-19 09:50:24

ЁСТОЙ ЗӨВ 2 ГАРАА ӨРГӨН ДЭМЖИЖ БАЙНА. ИНГЭЭД Л АЖИЛАА САЙН ХИЙГЭЭД БАЙВАЛ АРД ТҮМЭН ДЭМЖЭЭД ӨГНӨ ӨӨ

Зочин [202.126.88.98] 2023-10-19 06:42:15

БЗДийн 26 р хорооны Олимп хотхонд сургууль цэцэрлэг барих зөвшөөрөлтэй газар дээр орон сууцны барилга барьж иргэдийг амьдрах орчин тайван аивдралыг ноцтрй зөрчиж байгааг үйл ажиллагааг анхааралдаа аваарай ХОТЫН ДАРГАА ШИНЭЭР БАРЬЖ БАЙГАА БАРИЛ ГУУДЫГ ШУУД БУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ДАРГАА

Мөнхөө [66.181.181.149] 2023-10-18 19:36:13

БГД-ийн 18-р хороо, 4-р хороололд байрлах 88-р цэцэрлэгийн хашаан дотор байшингийн эргэн тойронд шөнийн цагаар машин техникээр газрыг нь ухаж дэд бутцийг нь хулгайлж, баруун талд эртний үерийн усны жалга байсныг дэд бүтэц оруулж машин, хүн явдаг зам болгосон ба одоо барилга барих хүсэл зориг бүхий хүмүүсийн үйлдлээр 5 жил хашигдан хашаатай болж дахин уртаа гүнзгий ухаж жалга үүсгэж хүн нохой нүхэнд унаж үхэх зэргээр одоог хүрлээ. Цэцэрлэгийн ард тулгаж баригдсан барилга нь эмнэлэг, баар цэнгээний газар болсон байна. энд хүүхдийн эрүүл мэндийг анхаарах хүн үгүй болсон байна.Мөн үерийн усанд энэ цэцэрлэг автахаюул байгаагийн зэрэгцээ Цэцэрлэгийн хашаанд нэг ч машин ордоггүй тийм сайхан дэг журамтай байсан бол өнөөдөр машины зогсоол болж хувирсан байна.

Зөв [202.9.46.199] 2023-10-18 18:57:17

Зөв ямарч зогсоолгүй хүүхдиин талбайгүй бараг газаргүй шахуу хуучин 2 давхар оронсууцыг 18 давхар болгон барих зөвшөөрл өгддөг хулгаачууддаа бөөн түгжрэл л нэмсэн лалрууд

зочин [66.181.160.73] 2023-10-18 18:16:27

Хотын стресс, түгжрэлд өмнөх нийслэлийн удирдлагуудаас гадна Хурд Чойжилсүрэн маш их хамааралтай. Сургууль цэцэрлэг эмнэлэг үйлчилгээ байхгүй газар замбараагүй шавуулаад хотхон барьдаг. Барьсан хотхоны бүх айл өөр гөзрууд руу хүүхэд сургууль гээд тэвдэж сандарсан гудмаар нэг иргэд УБ хотыг гацаа түгжээ үүсгэж байна. Хөшигтөд хот төлөвлө. Хархоринд хот төлөвлө. Их дээд сургуулиудыг УБ аас гарга. Оюутнууд энэ их гацаа түгжээ стресс нерв, архидалт шоу цэнгээн дунд яаж суралцаж, сайн мэргэжилтэн бэлтгэгдэжэх орноо хөгжүүлэх билээ. Хотын төвөөр нэг шавааралдсан яам тамга, агентлагуудыг задалж хотоос гарга. Хувийн хэвшилд барилга обвектыг нь зар, түрээслүүл. Орлогоор нь шинэ хотоо босго, Бид гол ус гарах гээд чадахгүй гацаад байгаа биш УБТЗ гэдэг Нийслэлийг 2 хуваасан төмөр замаа давж чадахгүй гүүр бариадч шийдэж чалахгүй байх тул гаргаж хая, Богдхан ТЗ яаралтай барьж хотоо тойруул. Сонгиноос Туул голоо өгсүүлээд ДЦС уудаа нүүрсээр хангах боломжтой болно. Хот дотор өөр ТЗ хэрэггүй.

зочин [66.181.160.73] 2023-10-18 18:00:43

Зөв

Зочин [202.126.90.42] 2023-10-18 17:30:40

Одоо тэгж олгох газар тун бага болсон бүгдийг төлөвлөлтгүй бариад дууссан олгож байсан мафийн толгойлогчид болох Ми Энхболд Бадамжунай мэтийг бүх авилгалаар авсан хөрөнгийг нь хурааж бүх насаар нь шоронд хий

зочин [192.82.65.120] 2023-10-18 16:53:43

МАНАН байнга л энэ үгийг хэлдэг, ажил хийх чадвар, чадамжгүй.

Зочин [202.126.88.180] 2023-10-18 16:52:58

байшин дунд байшин чигжиж барихаа өольёо

Зочин [64.119.30.83] 2023-10-18 16:51:51

800 км ч гэх шиг, солиотой юм бичих юм аа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.