Албатуудын тансаглал, ардуудын зовлон хоёр яг тэнцжээ!!!

Aдмин / Нийгэм

"Төрөхөөр өвдөж буй тогоо шиг гэдэстэй ээжүүд эмнэлгийн коридорт хэвтэх ор байтугай суух сандал ч байхгүй. Эх нялхсын өнөөдрийн дүр төрх шүү. Гэтэл улсын төсөв ард түмэнд, тэдний ая тух, эрүүл мэндэд биш. 126 гишүүний зөвхөн засвар үйлчилгээнд гэхэд 12 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр Эх нялхсын дайтай төрөх эмнэлэг байгуулж болно доо!!! Хэн энэ 76 хулгайчийг 126 болоод ядарсан ардын мөнгөөр язартлаа тансаглаад өг гэсэн юм бэ? Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэн өргөн барьсан төсвөөсөө ичээч.

Та нарын дэргэд наад төрж буй эмэгтэйчүүд чинь эх оронд их хувь нэмрээ оруулж буй улсууд шүү" Сэтгүүлч Б.Отгон. Сангийн яам гишүүдийн сандал суудлыг өчнөөн тэрбум төгрөг зарцуулж улсын төсвөөс санхүүжүүлэх талаар мэдээлэл хийсний дараа УИХ-дарга яаран "...нэмж авах 50 сандлыг Лаос улс хандивлахаар болсон..." гэсэн нь логикоороо ч ихээхэн зөрчилтэй мэдээлэл болжээ.

Эрх баригч нам ирэх сонгуульд дахин үнэмлэхүй ялна гэдэгтээ тууштай итгэж байгаагийн илрэл болох гишүүд тоонд тааруулан сандал ширээ болон бусад зардалд нийт 12 тэрбум төгрөг төсөвлөж байгааг мэдэгдсэн нь олны бухимдлыг улам гаарууллаа.

Учир нь ард түмнийг бүсээ чангал гэдэг мөртлөө өөрсдөө төсвөөс зувчуулж буйгаа санаатай санамсаргүй арван тэрбумаарх тансаглалаа ил тод зарласан нь үүн дээр хүмүүсийн анхаарлыг татах эсвэл өөр ямар нэг будилаан хуйвалдаан явагдах гэж байгаагийн илрэл.Монгол төр дэх хүмүүс анхаарал сарниулж байгаад араас нь хулгай луйвар хийхдээ гаргуун.

Наадмын өмнөхөн газрын тухай хуулийг бэлчээрийн хууль, шинэчлэлтэй хамт өргөн мэдүүлж түүндээ Монголын газар нутгийг харийнханд 100 жилээр өгч болно гэх заалтыг хулгайгаар нь шургуулах гэсэн нь цаагуураа элдэв бусармаг үйлдлүүдийг нуун далдалдаг технологи гэдэг нь яг харагдав. Хуурамч шальдар булдар сенсацаар хөөцөлдөхгүй мэргэжлийнхээ ёс зүйн баримтлах энэ төрлийг мэдээллийг хэвлэлээр зарлах нь зөв шүү. Эхчүүд төрөх орон дээрээ ч гарч чадалгүй коридорт хэвтэцгээж ямбатнууд ялаа батгана шиг дүнгэнэлдэж чадах чинээгээ хулгайлалцаж байгаа нь юутай гашуун. Хардах эрх хүн бүрд бий.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [76.64.122.91] 2023-10-22 22:43:21

busad ulsad iim tom shiree ulaan modon sandal tansag uruu ogt bhgui shu dee shilen uruund darga zahiral gej ylgagdahgui bigd suudag mongol odoo naad hundlel tansag shiree sandalaa boli l doo buzar yumaa darga bolbol zugeer dargiin ajlaa hii tansag uruu shiree sandalaa boli

Иргэн [103.212.118.117] 2023-10-22 22:22:37

Энэ төрд гарсан хэдэн авгай нар юу хийдэг юм бэ?!!

Зочин [124.158.69.81] 2023-10-21 16:09:20

Төрд байгаа луйварчдын яана даа

59 bulgaicb [103.57.95.84] 2023-10-21 13:55:04

59 hulgaichid zahialgaar toog ni nemev.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.