НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналд 83 мянга гаруй хүн саналаа өгчээ

Aдмин / Нийгэм

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 5 хоногийн хугацаанд 83 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Та саналаа өгөхийг хүсвэл энд дарах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [202.21.102.222] 2023-10-23 09:40:12

Төсвөөр тоглоод байгаа хүмүүс тоглоод байгаа мөнгөө зүгээр энэ буцаан олголт урамшуулал руугаа л оруулчих. Тэгээл гүйцээ. Жишээ нь саяхан л гэхэд 1,1 тэрбум төгрөгөөр замын нэгдүгээр эгнээг тусгаарлаж яаж тоглоснийг бүгд л харлаа. Тэр хаалтны 1,1 тэрбум 9,10 өдөр эхлээд өнөөдөр гэхэд хийсээд дуусч байх жишээтэй. Гэтэл энэ мэтийн жишээ захаас аван замаар нэг байна. 600тэрбум хэрэгтэй гэж байна лээ. Өргөн барьсан төсвийг дахин нягтруулж хянах юм бол 600тэрбум байтугай л уйлдаггүй мөнгө гарах байх. Баячууд нь авах гээд байна гээд бас нэг тэнэг өнцөг гаргаад байна лээ. Дундаж иргэд 100к буцаалт авдаг байсан бол 250к болно. 50к нь 125к гэх мэт. Ер нь хүмүүсийг баян ядуу арьс өнгөөр ялгаварлаж ажил яриад байгаа хүмүүс бас л сод ухаантнууддаа л орох байх даа, эсвэл ард түмэндээ, мань мэтдээ зориулаад байдын бол уу эсвэл..

Дэижижгч [202.9.40.123] 2023-10-23 09:12:51

Дэмжиж байна

Zochin [202.126.89.108] 2023-10-23 08:53:16

NUT-IIN BUTSAAN OLGOLTOO HIIGEECHEE HIIGEECHEEE HIIGEECHEE

Зочин [66.181.182.217] 2023-10-22 21:25:11

demjih tenegvvd bhl bh

Batmunkh [139.5.218.84] 2023-10-22 17:09:06

Улс орны санхүүг мэддэг сангийн сайдынхаа үгийг дагаач их хурлын даргаа.Жирийн иргэдийн мэдэхгүй зүйлээр битгий санал ав.Таныг би сангийн сайдаас илүү эдийн засагч гэж бодохгүй бна.Eр нь энэ санал асуулга дэмий зүйл.Монгол коммeнтийн Билгээ мэтиийг хов ярьж хүмүүсийн толгойг эргүүлэх гол сэдэв болчих юм. .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.