Ногоон автобусын худалдан авалтыг шалгах ажлын хэсгийг иргэдийн саналаар байгуулна

Aдмин / Нийгэм

Нийтийн тээвэрт шинэчлэл хийхээр улсын төсвөөс зарцуулсан 318 тэрбум төгрөгийн худалдан авалтад оролцсон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа.

Тодруулбал, Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Монгол улсын иргэн Б.Мягмардорж өнөөдрийн /2023.10.20/ 13:47 минутад дээрх хүсэлтээр өргөдөл гаргасан байна. 33000 иргэн уг цахим өргөдөлд гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм. 15:20 цагийн байдлаар 120 хүн гарын үсгээ зурж нэгдээд байна.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Хэрэв та уг саналд нэгдэх бол ЭНД дарна уу.


Сэтгэгдэл

Zochin [66.181.189.51] 2023-10-22 22:41:07

Төр засаг хуулийн байгууллага ажлаа хийж чадахаа больжээ. Одоо бүр иргэдийн саналаар шалгах ажлын хэсэг байгуулна ч гэх шиг. Энэ чинь санал асуулга явуулж хийдэг ажил биш шүү дээ. Юу яриад байгаа юм бэ

Зочин [207.96.54.237] 2023-10-22 23:03:37

hulgaichuudad medleg chadvar baihgui shuu dee tegeed l sanal guij baigaan

irgen [202.9.40.8] 2023-10-21 22:48:21

Ulsiin tusevees gargaa buzde.Ulaan bus bas mash muu Oyuk oruulj irsen.Deeree Javhlan.Hurelbaatar.ES bugd medej sanhuujilt.mumgenii asuudaliig shiidsen.shiljuulsen l bga.Songuuliin munge bosgoj bga.Odoo neg hun ruu chiheed garna.Estoi muuhai humuus uomaa.

Зочин [66.181.161.19] 2023-10-21 18:41:58

Хурдан шийд

Зочин [66.181.190.65] 2023-10-21 15:40:22

Энэ цахим санал асуулга гээд одоо бүүр дампуу юм болох нь ээ. Юм л бол санал асуулга гэх вий дээ. Энэ худалдан авалтыг хийгээд автобусаа оруулж ирээд иргэддээ үйлчлүүлэх зорилготой бүхэл бүтэн нийслэлийн хоёр ч газар ажиллаж байгаа биз дээ. Ард түмэн ийм юм шийдээд байдаг бол тэр газруудаа татан буулгавал таарна. Нэг юм хийхээрээ бүүр туйлширчих юмаа

Зочин [207.96.54.237] 2023-10-22 23:05:29

alivaa asuudliig saarmagjuulah zorilgoor zutguulj baigaa luivriin zuil shuu dee sanal asuulga geech ni toloolliin ardchilal geed goyo ner zuuchnee bas

Зочин [202.126.90.63] 2023-10-21 15:01:05

ТэнүүнОгоо чинь оруулж ирснээ явуулахад болох юм биш үү.Гэтэл Эрдэм транс ямарч гэм зэмгүй байхад төрийн цагдаагаар дарамтлуулж шалгахаа болиорой.Ажилчид бид ажил хаяж нэгийгээ үзнэ шүү.Ард түмнээ уриална шүү...Анхаар

Шуурхай шийдэхийг эрхэмлээчээ. [66.181.181.227] 2023-10-21 12:18:02

Дампуу юм хийх юм. Иргэд байгуулна гээд бөөн цаг авна. Хугацаа алдвал сүүлд нь хариуцлага хүлээлгэх боломжгүй болно шүү. Комиссыг төрөөс ХУРДАН байгуулаад гэмт этгээдийг ШУУРХАЙ шийтгээчээ. "Ард түмний комисс" гэдэг чулуу УДААН битгий хөөгөөч. Автобусуудыг чинь солонгосууд буцааж авахаа БОЛЬЧИХНО шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.