Газрын албаныхан “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэв үү?!

Aдмин / Нийгэм

Манайханд нэг хэцүү араншин бий. Сав л хийвэл, зай л өгвөл “халтуур” хийчих гээд байдаг тал байдаг. Ялангуяа төрийн алба ийм болчихсон. “...Үүдний жижүүр нь хүртэл өөртөө таарсан халтууртай” гэж ярьдаг. Энэ үнэний ортой.

Дээрх яриатай холбогдож болох нэг зүйл анхаарал татаж байна. Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “...Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв.

Хотын даргыг ингэж мэдэгдэл хийж байх зуурт зарим дүүргийн Газрын албанаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл” гээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газруудыг бөөн бөөнөөр нь цуцлах тухай зар мэдээллийг тараажээ. Хамгийн гол нь Газрын албаныхны энэ үйл ажиллагаанд жирийн иргэдийн зуслангийн газар өртөөд байгаа гэх гомдол мэдээлэл нэлээд байна. Зуслангийн зориулалтаар олгосон 211 газрын эзэмших эрхийг цуцлахаа “сонсгосон” байх юм. Ер нь ийм явдал нэг биш дүүргийн Газрын албадаас гарч байгаа юм. Яахав, “Авлигал хороолол” шиг улайм цайм усан дотор, эсвэл мод хяргаж байгаад хашаа хайс хатгасан ч юм уу, ер нь бол хууль бусаар эзэмшиж байгаа газар бол энэ арга хэмжээнд өртөх нь зүй ёсны хэрэг биз. Гэхдээ тэр чинь өөрсдийнх нь л олгосон газар шүү дээ.

Ер нь бол зуслангийн газрыг эзэмшиж байгаа иргэдэд “...Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол” гэдэг шаардлага өнөөдөр хатуудаад байгаа юм. Арайхийж газрын гэрчилгээгээ олж авна. Эсвэл цахимаар баталгаажуулна. Газрын албаныхны хүнд сурталтай нь одоо ч хэвээрээ шүү. Тэгж нэг баталгаажуулж аваад хашаа барина. Хашааны доод үнэ 6-8 орчим сая төгрөг, дундаж нь 10 гараад явчихна. Дээрээс нь тог цахилгаан татахад дор хаяж 10 гаруй сая төгрөг, худаг бас тийм үнэ ханштай. Тэгээд байшин барих зардал бол өнөөдөр тэнгэрт хадсан. Талийсан даа. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө бол “...Хоёр жилийн хугацаанд ашигла” гэдэг шаардлага яаж ийгээд болж л байсан. Харин өнөөдөр боломжгүй. Гэтэл нэг дор 211-ээрээ ийм мэдэгдэл сонсож байна шүү дээ. Тэгэхээр “...Газрын албаныхан чинь “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэх шиг боллоо. Судлаад олон нийтэд мэдээлэл хүргэнэ үү” гэдэг “хов”-ыг Хотын даргын сонорт хүргэж байна. Шантааж гэсний учир нь нэгэнт олгох эрхгүй дүүргийнхэнд цуцлах эрх нь үлдсэн. Сонсгох ажиллагаа гэдэг бол цуцалж болно, үгүй ч байж бас болох юм. “...Ийм хийдэл дээр л шантааж хийгээд унах шиг боллоо” гэж иргэд үзэж байна шүү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Irgen [206.0.75.13] 2023-10-27 02:00:27

Gazar zohion baigulaltiin darga Batzorig gj estoi muu novsh shu! Hamgiin tom hulgaich!

Зочин [202.126.89.18] 2023-10-25 10:39:58

Чингэлтэй дүүрэг шиг ажлаа хийдэггүй төрийн аждыг нугалаа болгосон засаг ард түмнийхээ эсрэг ажилладаг дүшрэг байхгүй бхыхаа

чингэлтэй [66.181.188.64] 2023-10-23 22:23:05

Чингэлтэй дүүргийн газрын алба засаг дарга нар нь жирийн иргэнд бол арслан бар мэт явж эзэмших газар цуцалсан шүү модонд голын хажууд байгаа үнэтэй байшинтай айлд гадаа нь ч очихгүй юу ч ярихгүй тойрч явсаар байгаа шүү газрыг нь цуцалаж чадахгүй

Зочин [73.93.236.166] 2023-10-23 21:02:22

Үхэр тэнэг монголчуудаа та наоын сонгосон новшнууд чинь та нарт ингэж хандаж байгааг яагаад ойлгодоггүй юм бэ? Ард түмэнд ээлтэй улс төрийн хүчинээ сонгооч дээ. МАН та нарт юу өгсөн юм бэ? Муу нэртэй АН л та нарт орон сууцыг үнэгүй хувьчилсан г.м их юм өгсөн дөө. Толгой тархи нь мал болсон тэнэгүүд болохоор юу ч ойлгохгүй юм.

DSS [2.51.97.253] 2023-10-23 20:36:04

Hulgaich nar tolbortoi medee bichuulee yu. Nyanbaktereer ajliig n hiilge huraah yumnuudaa huraag

Зочин [202.126.89.102] 2023-10-23 16:28:44

Угаасаа тэгэж хүний газрыг дээрэмддэг ш дэн ялангуяа нийслэлийн газрын албаны хэлтсийн дарга хурган дарга нар

Зочин [66.181.187.246] 2023-10-23 13:29:39

Дээрээ идээд бүр даварчихсан. Эд нарын дор байгаа нь бүр даварчихсан далимдуулаад яаж ч мэдэх аймшигтай харгис идээчингүүдтэй болсон нь үнэн шдээ. Энийг л олж харж чадахгүй бол засаг хийхийн хэрэггүй зүгээр л намын томилгоо юм чинь зайлаад өгөх хэрэгтэй. За бас дээр нь өмнөх идээчингүүдийнхээ хэргийг хаах зорилго бүү тавь.

999 [66.181.184.189] 2023-10-23 12:16:15

Худаг, байшин гэхээсээ илүү ойр орчмын арчилгаа авсан разартаа ядаж мод тариач

Зочин [202.9.41.12] 2023-10-25 13:08:28

Юун мод тарих газраа дээрэмдүүлчээд байх чинь

Zocnin [68.145.148.122] 2023-10-23 11:02:54

Yostoi unen Gazar awaad dor hayj 20 say togrogoor hashaa baishin barina shuu Iim ih mongiig 2 jild hiij cnadah hun howor

Иргэн [66.181.181.184] 2023-10-23 10:38:59

Нямбаатараа зүгээр л ажилла!!!!!!! Иргэд ажил хийгээд л амьдрал хүрдэг бол хүн болгон Такси хийх үү???????амьдрал мэдэхгүй дээгүүр сэвээд л байхаар урдах зам харгугаа цэгцлэ.!!!!!!! авилгаа зогсоо шударга бай !!!!!!! битгийй - Комнист дарангуйл гарга Энгийн иргэний хүүхдээс гарсан л бол жнгийнээр ажилла гетлер бүү бай сүйрнэ !!!!!!!!!! хүний ард иргэдийн өмчрүү бүү өндий!!!!!!!! эрх мэджлтэнгүүдийн дураараа барсан зүйлрүү анхаар !!!!!!!! ард түмэн бор зүрхээрээ амьдарч та нарийн авилнад ядуураад л хэцүү бна ???????!!!!!!! чадөхгүй бол Зайл Дарангуйлал хэрэггүй шүү?????!!!!!!!

Иргэн [124.158.70.108] 2023-10-23 10:23:13

Арай үгүй байлгүй дээ. Одоо дахиж битгиы газар олгоорой гэсэн болохоос өмнөх олгосныгоо хүчингүй болгоо гэж хэлээгүй байлгүй дээ. Манай энэ төрийн албаны зарим дунд доод шатныхан дээд шатны дхрга нарынхаа гаргасан шийдвэрийг мушгиж хэрэгжүүлэх нь эрс нэмэгдсэн шүү. Чухамдаа энэ бол албан тушаалын гэмт хэрэг шүү.

Зочин [66.181.161.47] 2023-10-23 10:13:57

Gazargui ch bhiin gazar avh geheer une tengert hadsan toggui


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.