Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө

Aдмин / Нийгэм

Энэ өвөл гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.

Тус хороо “Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн мөрдөгдөнө. Айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлөх чиглэлд төсөвт хангалттай мөнгө тусгасан байна. Гэхдээ өмнөх хуримтлагдсан өр төлбөр байгаа” гэв.

Эрчим хүчний яамнаас “Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан” гэдгийг хэллээ.

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100%-аар хөнгөлдөг. Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг. Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.131] 2023-10-23 15:41:52

Тогны үнэ манайх 2 дахин нэмэгдсэн бна юу болов


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.