СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам”-д байрлах нэгэн байшинд ахуйн хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ.

Тодруулбал дүүргийн Онцгой байдлын газар гал гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн тэсэрч, дэлбэрэх магадлалтай ахуйн хэрэглээний зүйлсийг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Бид ч гаазнаас хол байсан нь дээр юм байна. [66.181.181.227] 2023-10-24 19:57:47

Зөөврийн өчүүхэн баллонтой гаазанд шатаж үхэх гэж байгаа юм чинь ОХУ-аас гаазын хоолой ороод ирвэл монголчууд дэлбэрч үхэх юм байналдоо. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.