Дөрөв хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж авчээ

Aдмин / Нийгэм

Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-ноос 20-ны хооронд буюу сүүлийн дөрөв хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал энэ сарын 17-нд 71, 18-нд 58 байсан бол, 19-нд 83, 20-нд буюу өчигдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.

Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 03-наас буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2023-11-22 01:13:05

Törin gudamjaar jawj baigaad gemtej bertsen bol, ter hotiig shuuhed gomdol gargaj, hohirloo töluuleh gomdol gargah heregtei.

Пороро [139.5.217.62] 2023-11-21 19:38:33

Hicheelend yostoi heregte ym bnda

зочин [66.181.188.94] 2023-11-21 18:36:27

Энд тэндгүй мөс, мөстсөн зам талбай байгааг яах вэ? Байгууллагууд эргэн тойрны 50 м газрыг цэвэрлэх үүрэгтэй биз дээ? УБ хивсний үйлдвэрийн зүүн талын хаалганы мөсийг яагаад цэвэрлэдэггүй вэ? тэнд олон хүн хальтирч унаж бэртлээ шүү дээ???? үүнийг анхаараасай. ядахдаа гэрэлтүүлэг муутай орчин.

Зочин [66.181.180.94] 2023-11-21 17:36:26

Nice


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.