Халиа тошин үүсэж нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болгожээ

Aдмин / Нийгэм

Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа тошин үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхүүд усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсцыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болгожээ.

Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 метр газарт 90 сантиметр өндөртэй далан босгосон байна.

Халиа тошин үүссэний улмаас мал, амьтны сэг зэмээр дамжин халдварт өвчин тархах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.