“Хүүхдийн марафон”-д 550 хүүхэд бүртгүүлжээ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

10:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд оролцоно.

Хүүхдүүд: 6-7 насныхан 500 метрт, 8-9 нас-500 м, 10-11 нас-1 км, 12-13 нас-1 км, 14-15 нас-1.5 км, 16-17 нас-1.5 км гэсэн ангиллаар оролцож уралдана.

Марафонд оролцсон хүүхэд бүрт батламж гардуулна. Марафоны үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бэлэг, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатруудтай зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдөл, санал хүсэлтээ хийнэ. Хүүхдүүдийн санал хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилна. Утас: 9902-8438.

11:00-18:00 цагт: Д.Сүхбаатарын талбай болон Соёлын төв өргөөний өмнөх талбайд:

  • Хүүхдийн баярын нээлт, нэгдсэн урлагийн хүндэтгэлийн тоглолт,
  • Хөл бөмбөгийн тэмцээн /Д.Сүхбаатарын талбайн ногоон зүлэг/
  • Шатрын тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
  • Тэнцвэрт дугуйн тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
  • Дугуйн тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
  • Даамны тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
  • Hip hop бүжгийн уралдаан /Багийн төрлөөр Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

11:00-19:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Kids Art festival-2024” дүрслэх урлагийн наадам нээгдэж байна. Нээлтэд олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан 50 гаруй хүүхдэд Хүүхдийн төлөө сангийн 1-3 сая төгрөгийн шагналын батламж гардуулна. Утас: 8000-8866. 8901-7101.8084-0011.

11:00 цагт: ХУД-ийн Нисэх-Яармагийн тойрог дахь “Ай Си парк” (ICPark)-т: “Нандин үрс-Нандин өдөр” урлагийн болон жүжиглэсэн тоглолт, гарын бэлэгтэй хөгжөөнт тоглоомтой өдөрлөг болно. Утас: 8810-3521. 8809-7557.

11:00 цагт: “Ид шидийн орон” төвд: “Чихрээс үнэтэй дурсамж” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Утас: 9422-2888. 8883-6973.

11:00-18:00 цагт: Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т: Хүүхдүүдийн эрийн гурван наадам “Монгол хүү-2024” баярын үйл ажиллагаа болно. Энэ баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

-“Голомт” банк хүүхэд багачуулд зориулсан нээлттэй өдөрлөгийг аймаг, орон нутагт зохион байгуулж байна. Лавлах утас:1800-1646.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд: “Бөмбөрцөг” театрт: “Намайг дурсаарай Кок” хүүхдийн жүжиг тоглоно.

14:00-18:00 цагт: “Хүннү малл”-д “Сүүлчийн динозавр” хүүхдийн бүжгэн жүжигтэй. Үнэ төлбөргүй үзүүлнэ.

08:00-16:00 цагт: Хүүхдийн ертөнц-“Street festival” болно. “Баянгол” зочид буудлын уулзвараас “Шангри-Ла”-гийн уулзварын хооронд авто замыг хааж, зам дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.

  • “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн,
  • Азын сугалаа I,II
  • Зураг авхуулах хэсэг
  • Food street
  • Бүтээлч хана (хүүхэд бүрийн хүслийн мод, гарын хээ дарах)
  • Монголын Хүүхдийн ордны сурагчдын урлагийн тоглолт,
  • Парад алхаа 450 хүүхдээс бүрдсэн алхаа.
  • Газрын даамны тэмцээн.
  • “Kids Model” тайзан дээрх арга хэмжээ
  • Хөгжөөнт уралдаан тэмцээн тус тус болно.

-Өнөөдөр “Петровис” групп нийслэл хот дахь бүх ШТС болон аймгийн төвүүд, орон нутгийн зам дагуух ШТС-аар гэр бүлээрээ үйлчлүүлсэн хүүхэд бүрд зайрмаг бэлэглэж баярлуулах “Зайрмагтай өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.