Энэ сарын 8-наас Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцалж, хуучнаараа зорчих талаар хэлэлцэж байна

Aдмин / Нийгэм

Зайсангийн авто замын нэг чигийн хөдөлгөөнийг буцаад хоёр чигт оруулахаар хэлэлцэж байна. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сарын 21-нд өөрчлөлт оруулж, нэг чигийн урсгалтай болгож байжээ.

Мөн Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж, энэ хугацаанд ямар ч ахиц дэвшил гараагүй, харин ч тэр хавийн оршин суугчид хохирч буй талаар иргэд ярьж байсан юм.

Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг буцаад хоёр чигтэй болгох эсэх талаарх мэдээллийг тодруулахаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай холбогдлоо.

- Зайсангийн авто замын хөдөлгөөнийг энэ бямба гарагаас хуучин горимд нь оруулна гэсэн мэдээлэл байна.

- Одоогоор эцэслэн шийдээгүй байгаа ч энэ талаар албаныхан хэлэлцэж байна. Энэ асуудалд шат шатны байгууллагууд хэлэлцэж байгаа учир баттай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

- Иргэд, жолооч нараас ирсэн хүсэлтийн дагуу гэж ойлгож болох уу?

- Тийм ээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.218] 2024-06-03 22:35:03

1 чигийн урсгалтай болохоос өмнө автобуснууд нь оройн ачааллын үеийн түгжрэлээс айгаад эцсээс буугаад алга болдог байсан. 1 чигийн урсгалтай байсан нь зөв. Зайсанд оршин суугчдын эрх ашгаас гадна Зайсанд ажиллаж байгаа ажилчид, тэнд үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн эрх ашгийг харгалзах хэрэгтэй.

ЗОЧИН [59.153.114.133] 2024-06-03 15:07:59

ХУУЧНААСАА БҮР ДОРДСОН. ДЭЭШЭЭ ӨГСӨХӨД АСАР ИХ ТҮГЖИРЧ МАШ УДААН ЗОГСОЖ БГАА. ТИЙМЭЭС ХУУЧНААРАА СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ. ЗӨВ ШИЙД ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЖ БНА.

Zochin [202.126.89.155] 2024-06-03 13:01:42

1 chigiin ursgaltai bh n zuvuu odoo dahiad buun tugjee uusne zaisangiin orshin suugchidaad gargasan gomdol bhgui harin zam daguu naimaa hiideg nuhduudiin l tugjee uusgdg humuusin yvuulaga shuu de


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.