Энэ онд нийслэлд 1.5 сая орчим цэцэг тарина

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.

Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 150 мянга гаруй цэцэг тариад байгаа бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэх юм.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "Төв талбайд тарьсан цэцгүүд иргэдийн сонирхлыг ихэд татаж байх шиг байна. Тодруулбал, мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул цэцгийг тарьсан.
Одоогоор дөнгөж ургалтынхаа явцад явж буй. Гэвч бэлгэнд өгдөг цэцгийг ийн гадна талбайд тарьснаар иргэд сонирхохдоо ишийг нь хугалах, үндсээр нь сугалах гэх мэт үйлдлүүд гаргаж байна. Мөн өдөр тарьсан цэцгийг шөнө хулгайлснаас үүдэн өглөө байхгүй байх жишээтэй. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иймд иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Sine Patonikiin hyreelen tebyydtei bol?....erdem sinjelgeenii ajiltnyydaar dyyrge..... [31.32.212.183] 2024-06-06 19:18:31

ingej hyyrah yah be?...Ta nar patanikiin hyreelentei bol?../.tendee sine yrgamal emiin,hynsnii zerlegeer yrgadag yrgamaluudiig delhiin hemjeend olj nytagsyylah arga hemjeeg ab!!!!ene Pranzad bol delhiin hemjeeniii chyglyylagatai checheg ,yrgamal,hynsnii bolon emiin byh sortiin yrgamaliin chyglyylaga erdem sinjelgeenii ajiliig chogchoor hiideg baina...ta nar mini enyynd oirtoj ochihiin tyld eneederees ehel dee!!!!Manaid bas gadaadiin ylas ornuudad yrgadaggyi emiin yrgamaluud ikhe bii.....ene bygdiig sortlon angilaj tarialan yrjyyleh chag ni negent boljee....Delhiitei oirtoyo gej bodoj baigaa bol enyynees ehel!!!!!!!!!!!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.