Биокомбинат орчимд Туул голын эрэг нурж, 50 гаруй айлыг Өлзийт хороолол руу нүүлгэжээ

Aдмин / Нийгэм

Хэнтий нуруунаас эхтэй Туул голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түшинг давжээ. Үүний улмаас өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, Сонгинын амралтын орчимд Туул голын эрэг нурж, голын ус айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байна.

Тус байршилд түр далан хийж, голын эрэг орчмын 50 айл өрх, 170 орчим хүнийг Өлзийт хороолол руу нүүлгэжээ.

Мөн цахилгааны шугамыг салгаж, хүчдэлийн шонг шилжүүлэн суулгасан байна.

Үерийн даланг хүчитгэх ажлыг нийслэл болон дүүргийн 70 гаруй албан хаагч, 21 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байгааг Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээллээ.

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.124] 2024-07-31 16:31:41

Сонгины амралтын тэнд байнга үерлэх юм.Туул гол дагуу тэр харалдаа газруудын даланг маш сайн шинэчлэх шаардлагатай байна

Зочин [49.0.147.143] 2024-07-31 13:26:05

River garden, hanswill horoolluud mash ersdeltei baigaa, gol uruu turj gazar olgoh ayultai

Зочин [202.9.46.149] 2024-07-31 07:30:09

Үерийн улмаас голын ус эргээ доогуур нь хөндийлж эрэг нурах аюул цаашид улам үргэлжилнэ. газрын наймаачдын балгаар голын эрэгт тулгаж барьсан олон барилга байгууламжууд цөмөрч иргэд, байгууллага нэгжид хохирол учирсаар байх болно. ниргэсэн хойно нь хашгардаг монгол өвчин сэдэрч сонсгол монсгол, хариуцлага ярьсан хөөрцөгүүд амь орно

Зочин [66.181.180.59] 2024-07-30 09:17:47

Нүүлгэсэн айлуудын газрыг цуцалж усны эргээс 50--100 м зайд айл байлгахгүй үерын аюулгүйн хориотой зон татах хэрэгтэй

Алгаа [66.181.160.3] 2024-07-29 15:37:08

Зөндөөл хэлж ярьдаг байсан хэзээч ҮЕР УС байгалийн гамшиг болохгүй юм шиг мөн ч ИХ ХАЙРГА ДАЙРГА олборлосондоо


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.