Э.Амартүвшин сонгодог урлагийн дэлхийн шилдгүүдтэй Монголд тоглолт хийнэ

Aдмин / Нийгэм

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийхээр болжээ.


Дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг наймдугаар сарын 3-ны өдөр 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэнэ.

Уг тоглолтод олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсч буй сопрано хоолойт Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт “Ла Скала” театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нар урилгаар оролцох аж.

Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ, “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэдгээ онцолсон байна.

Харин Ардын жүжигчин Э.Амартүвшний хувьд “Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монголын үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2024-07-31 00:29:56

Bichlegiig ni gargana biz dee?.....yylzalt yarilzlaga ene byheniig Mongoliinhaa teatriin talbaigaas sonirhoh bolno doo..................

Bayarlalaa,Amartybsind ee!!! [31.32.212.183] 2024-07-31 00:18:02

E.Amartybsin dyy mini yyhaisdaa,ene tom meregjiliin yrlagiin dyyriin dyychidiig orchin chagiin hegjij byi Mongoldoo togluulah ni ,abs ter amid domog Domingog chini interneteer zyragtaar harahaas bys?......Mongold irjuulen yzyylne gedeg ni dyygiin maani ner ikhe hicheel zytgel saihan sanaaniih,yynd ikhe baharhaltai handaj baina......

Зочин [202.126.90.251] 2024-07-30 14:18:15

THAT IS GREAT NEWS ! HOW WONDERFUL!

Зочин [202.9.40.239] 2024-07-30 12:11:59

Уухайййй, дуучин, уран бүтээлч гэж энэ шүү дээ дуучинцар нэртэй солгой хоолойтнуудаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.