Мазаалайн тархац нутгийн чанарын үнэлгээг боловсруулах ажлыг БНХАУ-ын судлаачидтай хамтран хэрэгжүүлжээ

Aдмин / Нийгэм

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ болжээ.

Тус арга хэмжээнд БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Ли Жин Зи болон холбогдох мэргэжилтэн, төслийн багийн судлаачид оролцлоо.

Монгол Улсад хэрэгжсэн Говийн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

Үүнд:

  1. Говийн мазаалай баавгай болон бусад биологийн төрөл зүйл амьтдын мониторинг судалгаа
  2. Мазаалай баавгайн тархац нутгийн чанарын үнэлгээ, амьдрах орчны загварчлал боловсруулах
  3. Говийн их дархан цаазат газрын газарзүйн мэдээллийн систем бий болгох
  4. Говийн мазаалай баавгайн гол идэш ургамлын популяцын динамик судалгаа
  5. Говийн мазаалай баавгайн тархац нутагт голлон ургадаг ургамлын нөөцийн судалгаа
  6. Говийн мазаалайн тоо толгойн судалгаа зэрэг ажлуудыг төслийн хүрээнд БОУАЯ, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, ГИДЦГ-ууд БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж хэрэгжүүллээ.

Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.248] 2024-08-06 19:57:24

Bayarlalaa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.