ӨНӨӨДӨР: УБТЗ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг танилцуулж мэдээлнэ

Aдмин / Нийгэм

Наймдугаар сарын 12-ны даваа гарагт болох үйл явдлын тойм: 09:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд: СӨБ болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт болно. Утас: 8975-5575. 09:00-13:00 цагт: СУИС-д: Сөүл хотод зохиогддог "ПОСТЕР ТРИЕННАЛЬ 2024" үзэсгэлэнгийн хүрээнд FLOW DESIGN FORUM зохион байгуулна. Форумд БНСУ-ын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайны тухай илтгэл тавина. 11:00 цагт: Үндэсний Аудитын ерөнхий газарт: УБТЗ ХНН-ийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн Монгол Улс, ОХУ-ын аудитын хамтарсан шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 990-65275. -Орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ноос буюу өнөөдрөөс эхлэн зогсооно.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.