Адуу үйлдлээ төлөвлөх, үр дагаврыг урьдчилан тооцоолох чадвартай амьтан болохыг эрдэмтэд тогтоожээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Их Британийн Ноттинхэм Трентийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд адуу нь бодож байснаас илүү ухаантай амьтан болохыг туршилтаар тогтоожээ.

Тэд туршилтынхаа тайланг удахгүй “Applied Animal Behaviour Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлэх юм байна.

“Өмнөх судалгаануудад адууг зөвхөн тухайн мөчид хариу үйлдэл үзүүлдэг, ирээдүйг харах, үйлдлээ урьдчилан төлөвлөх чадваргүй амьтан гэж үздэг байсан. Харин бидний судалгаагаар энэ амьтан үйлдлээ төлөвлөдөг, үр дагаврыг нь тооцдог болох нь харагдлаа” гэж эрдэмтдийн ахлагч Луйз Эванс ярьжээ.

Түүний баг 20 адууг гурван үе шаттай тоглоомд оролцуулан туршсан юм байна.

Эхний шатанд хамраараа товчинд хүрэхэд тэжээлээр урамшуулдаг тоглоом тоглуулжээ. Хоёр дахь шатанд уг тоглоомдоо “хориглох гэрэл” нэмсэн байна.

Тухайлбал тэжээлээр шагнахдаа гэрэл ассан үгүйг харгалздаг болж, зөвхөн гэрэл унтарсан байх үед товчинд хүрэхэд тэжээл өгдөг болгосон байна.

Гэвч адуунууд гэрлийг үл хайхран товчинд хүрсээр байжээ.

Гурав дахь шатанд “шийтгэл” нэмж, гэрэл ассан үед товчинд хүрсэн тохиолдолд тоглоомд оролцохыг нь хэсэг хугацаагаар завсарлуулдаг болсон байна.

Ингэж шийтгэл оноодог болсны дараа адуунуудын алдаа эрс багасаж, зөвхөн гэрэл унтарсан үед л товчинд хүрдэг болжээ.

“Тэр завсарлага бидний хүссэн үр дүнд хүрэхэд хангалттай нөлөөлж чадсан. Адуунууд тэр дороо ‘ОК. Дүрмээр тоглоцгооё’ гэсэн горимд шилжиж байсан” гэж Эванс ярьсан байна.

Ингэж стратегиа нэн даруй өөрчилж чадсан нь адууг төсөөлснөөс илүү өндөр танин мэдэхүйн чадвартайг харуулж байгааг судлаачид онцолжээ.

“Өмнө нь анзаарахгүй байсан зүйлээ сүүлд буруу байсныг ойлгоод өөрчилж байгаа нь тун сонирхолтой. Энэ зан чанар нь тэднийг ирээдүйгээ төлөвлөж, зорилгоо тодорхойлж чаддагийг харуулж байна” гэж Эванс тайлбарласан юм.

Уг судалгааны үр дүнд адууг ямар нэг зүйлд сургахдаа хатуу, албадсан арга техник хэрэглэх шаардлагагүй нь харагдсан тул энэ амьтны "арчилгаа маллагаанд хүнлэг байдлаар хандахад сайнаар нөлөөлнө" гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian, IKON.MN


Сэтгэгдэл

Uranchimeg [66.181.184.235] 2024-08-15 09:52:49

Setgel sergemeer goyo medee baina. Aduugaar baharhmaar, tyyniig hairlamaar bodliig devergesen uramtai sudalgaa baina. Bygeded, sudalsan, medeelsen byh hynd bayarlalaa

Тнгн хаан [66.181.189.238] 2024-08-14 13:24:13

Тэнэг2 судлгаа хийхимааа

Зочин [103.161.242.83] 2024-08-15 19:53:06

Чамаас ухаантай амьтан даа

Zochin [103.71.100.118] 2024-08-13 17:16:55

Uhaantai bolood l 1000vgarui km iin holoos nutgaa olood l guigeed irj bgaa biz dee Munhag hunees ch deer amitan

Санаа [66.181.186.200] 2024-08-12 23:58:19

Адууны зөнч чанарыг л илрүүлж. Адуу нутаг гүйнэ гэж монгол хүн мэднэ. Харин үүнийг европчууд 2024 онд л мэдэж байна. Заримдаа гайхахад учир байдаг. Гайхмааргүй зүйлээр гайхуулах бол европынхонд дөнгүүлж буй хэрэг.к


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.