Австралид агаарын бөмбөлгийн наадам боллоо
Австралийн Канберра хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг агаарын бөмбөлгийн 30 дахь удаагийн наадам болж, 40 гаруй агаарын бөмбөлөг тэнгэрт хөөргөжээ. Энэхүү наадам есөн хоног үргэлжилсэн бөгөөд наадамд оролцогчид өглөө бүрийн 6 цаг 15 минутаас агаарын бөмбөлгөө гарган, тэнгэрт хөөргөх бэлтгэлээ эхэлдэг байна. Эдгээр бөмбөлгүүд нь өвөрмөц өнгө загвартай байдаг аж. энэ удаагийн наадмын хамгийн их сонирхол татсан агаарын бөмбөлгөөр Дисней компанийн бүтээл “UP” хүүхэлдэйн киноноос санаа авч, урласан бөмбөлөг тодорсон байна. Үүнээс гадна хүүхэлдэйн киноны бас нэгэн гол дүр болох шар шувууны аварга дүрс бүхий агаарын бөмбөлөг энэ удаагийн наадамд оролцжээ.
Агаарын бөмбөлөг хөөргөнө гэдэг харагдаж байгаагаасаа ээдрээтэй ажил гэдгийг Канберрагийн наадамд оролцогчид хэлж байна. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээллэдэг байна.
Б.ЦОГ
Сэтгэгдэл