Шонхорын анчид улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Д.Тулга / Хууль

Гадаадын иргэд угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл, “Ногоон парламент” ТББ-ын гишүүн Б.Батболд нар өнөөдөр мэдээллээ.

Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл хэлэхдээ:

-Нууц тогтоол гаргаж шонхор шувуу болон угалзыг хууль бусаар хил давуулсаар байгаа. Гадаадын иргэдийн ан, агнуурын зөвшөөрөлд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол буруутай гэж үзэж байгаагаа хэллээ.

Түүний хэлснээр, Д.Оюунхорол өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж, нууц тогтоолоор 240 орчим шонхорыг хууль бусаар агнах зөвшөөрөл олгосон байна. Нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой байдаг аж. Харин одоогийн байдлаар 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулжээ.

Түүнчлэн Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба гэгч АНУ-ын анчин Кампсад есдүгээр сарын 15-наас 30-ны хооронд ан агнах тухай зөвшөөрлийг олгосон байна. Зөвшөөрлийн дагуу АНУ-ын иргэн угалзын ан хийгээд буцсан аж.

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд нэг толгой угалзын зөвшөөрлөөр есдүгээр сарын 18-нд “Лүүк Монголиа” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрхи нэр бүхий компанийн захирал н.Баттулга гэгч дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан байна. Мөн Герман улсын анчин Томас угалз агнасан. Ингээд нийтдээ таван угалз хууль бусаар агнасан гэдгийг Д.Гэрэл онцоллоо.

Иймд “Д.Даваасамба болон “Монгол сафари” ХХК-ийн захирал н.Буяндэлгэр, “Лүүк Монголия” ХХК-ийн захирал н.Баттулга нарыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн байна.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000